ӨНӨӨДӨР: "Эрдэнэс Монгол" ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын ярилцлагын шалгалт эхэлнэ
Өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим
09:00 цагт:"Эрдэнэс Монгол" ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын ярилцлагын шалгалт эхэлнэ.
Төрийн ордон
11:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Ёслол, хүндэтгэлийн “А” танхимд мэдээлэл хийнэ. Утас: 9977189
12:00 цагт: Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос хэвлэлийн бага хурал зохион байгуулна. /"Их засаг" танхимд/
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүх
14:30 цагт: ”Өргөө” амаржих газарт тариа андуурч хийсний улмаас хүн нас барсан хэргийн шүүх хурал болно.
Үндэсний номын сан
15:00 цагт: ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэнд гүйцэтгэсэн БНМАУ: СОЦИАЛИЗМ БА БУРХАНЫ ШАШИН” сэдэвт суурь судалгааны төслийн ажлын үр дүнд хэвлэсэн “БНМАУ: Социализм ба буддизм” (1944-1992), “БНМАУ: Социализмба бурхны шашин” (аман түүх) бүтээлийн нээлт, шүүмж хэлэлцүүлэг болно. Утас: 99717977.


















