Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Эрдэнэсийн эрэг” компанийн хайгуулийн лицензийг цуцлуулахыг шаардана

АШУҮИС-ийн Эрдмийн өргөөнд Эрүүл мэндийн сайдын ивээл дор зохиогдож буй “Кавасакийн өвчний оношлогоо, эмчилгээ, тархвар судлалын сургалт судалгаа” сэдэвт 3 дахь удаагийн сургалт болно. Сургалтанд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг оролцоно..Харилцах утас : 91119838

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: “Эрдэнэсийн эрэг” компанийн хайгуулийн лицензийг цуцлуулахыг шаардана
ӨНӨӨДӨР: “Эрдэнэсийн эрэг” компанийн хайгуулийн лицензийг цуцлуулахыг шаардана. Зураг: МҮОНРТ

Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв

09.00 цагт: "Хог хаягдлын талаарх хууль эрхзүйн орчны шинэчлэл" сэдэвт төрийн албан хаагчдад зориулсан семинар болно.


Шангри-Ла зочид буудал

09:00 цагт: Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Олон Улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хамтарсан Ази Номхон далайн бүсийн өрсөлдөөний байгууллагуудын удирдах ажилтнуудын семинар Улаанбаатар хотноо, Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд болно. Семинарын үйл ажиллагаанд 17 орны 60 орчим өрсөлдөөний байгууллагын төлөөлөл оролцох болно.


АШУҮИС-ийн Эрдмийн өргөөнд

09:00 цагт: Эрүүл мэндийн сайдын ивээл дор зохиогдож буй “Кавасакийн өвчний оношлогоо, эмчилгээ, тархвар судлалын сургалт судалгаа” сэдэвт 3 дахь удаагийн сургалт болно. Сургалтанд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг оролцоно..Харилцах утас : 91119838


Holiday Inn зочид буудал

09:00 цагт: Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвөөс санаачлан ХНХЯ, Дэлхийн зөн монгол ОУБ хамтран “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ-ХАМГААЛАЛ” үндэсний форум болно. Чуулганд 21 аймаг, 9 дүүрэг, тусгай сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний эцэг, эх, асран хамгаалагчид мөн Төрийн болон төрийн бус байгууллага, Олон улсын байгууллагын төлөөлөл нийт 250 хүн оролцоно. Holiday Inn зочид буудлын хурлын танхим /Тэнгис кино театрын баруун талд/ Утас: 99201103, 80009178


Зууны мэдээ сонины “ Үндэсний мэдээллийн” төвд

11:00 цагт: Төв аймгийн Заамар сумын малчид “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд тус суманд “Эрдэнэсийн эрэг” компанид хууль бусаар олгосон хайгуулийн лицензийг цуцлуулахыг шаардаж хэвлэлийн бага хурал хийнэ.

11:30 цагт: Монгол улс ногоон зээлийн сантай болно.” Тогтвортой санхүүжилтийг түгээн дэлгэрүүлэх олон талт хамтын ажиллагаа” сэдэвт тогтвортой санхүүжилтийн форум есдүгээр сарын 14-нд зохион байгуулагдах гэж байгаа талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: “Эрдэнэт” үйлдвэрийн баялагийг бүтээгч уурхайчид шилэн дансыг хэрэгжүүлж ажиллах болон цалин хөлсөө нэмэгдүүлхээр албан шаардлагыг “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнд хүргүүлж тэмцэж эхлэсэн талаар хэвлэлийн хурал зарлаж байна.

Хуваалцах