Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нээлттэй хаалганы өдөрлөг болно

- Өнөөдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нээлттэй хаалганы өдөрлөг болно
ӨНӨӨДӨР: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нээлттэй хаалганы өдөрлөг болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

улсын IV эмнэлэг

10:00 цагт: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт-Эрүүл мэндийн даатгал таны эрүүл мэндийн санхүүгийн хамгаалалт” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.

Богд хааны ордон музей

10:00 цагт: Богд хаан, Богд хаант Монгол Улсын үе болон Богд хааны ордон музейтэй холбоотой бүх чиглэлийн судалгааны ажлын явц, үр дүнг танилцуулах, цаашид судалгаа шинжилгээний бүтээл туурвих урам зориг өгөх, шилдэг судлаач оюутныг урамшуулах залуу хойч үеийг эх түүхээ хүндэтгэх бахархлыг төлөвшүүлэх зорилгоор хоёр дахь жилдээ зохион байгуулж буй "Богд хаан-2019" оюутны эрдэм шинжилгээний бага хурал болно.

Засгийн газрын III байр

11:00 цагт: Монгол Улсын Нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 11 сарын статистик мэдээллийг танилцуулна. Утас: 91100461

Уран зургийн галерей

11:00 цагт: Монголын Эмнести интернэшнлийн “Хүний эрх, эрх чөлөө” сэдэвт шог зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

"Корпорейт зочид буудал" ("Баянгол" зочид буудлын хажууд)

11:00 цагт: "Байгаль орчинд үзүүлэх авлигын үр дагавар" сэдэвт хэлэлцүүлэг болно. Арга хэмжээнд салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын төлөөлөл болон олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцоно.

Үндэсний мэдээллийн төв

11:30 цагт: Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг энэ жилийн “Цөмөөхэй” балетын онцлогийн талаар мэдээлэл хийнэ.

Хүүхдийн Урлан Бүтээх төвийн “Орд” арт галерей

15:00 цагт: Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь Энэтхэгийн соёлын төв, Хүүхдийн урлан бүтээх төв хамтран зохион байгуулж буй “Монгол, Энэтхэг улсын өнгөрсөн-одоо-ирээдүй” гар урлал, уран зургийн үзэсгэлэн, наадмын нээлтийн арга хэмжээ болно.

“өргөө – I, V” кино театр

19:00 цагт: "Үр" монголын уран сайхны киноны нээлт болно.

Хуваалцах