ӨНӨӨДӨР: Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн эхэлнэ
Өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 4-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 4-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
"Blue Sky"
09:00 цагт: Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр болон маргааш болно. Маргааш Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын хурлын өрөөнд үргэлжилнэ. Утас: 99741854, 86885060
“Харилцан хүндэтгэе” аян
10:00 цагт: “Эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж буй тодорхой асуудал” үндэсний хэмжээний цахим хэлэлцүүлэг болно. Тус хэлэлцүүлэгт https://unfpa.zoom.us/j/83090555471 “Zoom” линкээр нэвтэрч оролцох боломжтой.
Төрийн ордон
11:00 цагт: Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах шаардлагын талаар УИХ дахь АН-ын бүлгээс зохион байгуулж буй олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг А танхимд болно.
"Монгол ньюс" мэдээллийн төв
11:00 цагт: Газар тариалангийн асуудлууд, цаашид шийдвэрлэх арга зам сэдвээр Монголын тариаланчдын үндэсний холбооноос хэвлэлийн хурал хийнэ.


















