Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Эрүүл мэндийн яаралтай тусламжийн баг (EMT) байгуулах” стратеги төлөвлөлтийн семинар болно

- Өнөөдөр буюу 2022 оны есдүгээр сарын 23-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Эрүүл мэндийн яаралтай тусламжийн баг (EMT) байгуулах” стратеги төлөвлөлтийн семинар болно
ӨНӨӨДӨР: “Эрүүл мэндийн яаралтай тусламжийн баг (EMT) байгуулах” стратеги төлөвлөлтийн семинар болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2022 оны есдүгээр сарын 23-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Монголбанкны Г байр

10:00 цагт: Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин нар бодлогын хүү болон цаг үеийн бусад асуудлаар сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийнэ. Утас: 80117121

“Millenium” плаза

10:00 цагт: ЭМЯ, ОБЕГ, ГССҮТ, ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар хамтран Монгол Улсад “Эрүүл мэндийн яаралтай тусламжийн баг (EMT) байгуулах” стратеги төлөвлөлтийн семинар зохион байгуулна. Утас: 80008001

“Интерном”

10:00 цагт: Монгол, Канадын хамтын ажиллагааны төв Канад улсын их, дээд сургуулиуд, байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлэх боловсрол, соёл урлаг, бизнесийн үйл ажиллагааны хүрээнд уулзалт зохион байгуулна. Утас: 88889869

"Corporate” convention центр

15:00 цагт: Монголын урлагт өөрсдийн гэсэн шинэ өнгө, төрх, орон зайг бий болгон гарч ирж буй "Анир" поп оркестр албан ёсны нээлтийн тоглолтоо 10 дугаар сарын 1-нд "Corporate” convention центрт зохион байгуулна. Тус "Анир" поп оркестрын албан ёсны нээлтийн тоглолтын хэвлэлийн хурал болно. Утас: 99004147, 80026667

Хуваалцах