ӨНӨӨДӨР: “Fact Check” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулна
- Өнөөдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Сонгуулийн Ерөнхий хороо
09:00 цагт: МСНЭ, Солонгосын сэтгүүлчдийн холбоо, БНСУ-ын Сhung-Ang их сургуультай хамтран “Fact Check” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 99736725, 90109907
Соёлын төв өргөө
09:00 цагт: Онцгой байдлын ерөнхий газраас 2019 оны ажлаа дүгнэх үйл ажиллагааны тайлангийн хурал зохион байгуулна. Тайлангийн хурлаар 2019 онд дэвшүүлсэн зорилт, зорилгоо тодорхойлж, шилдэг алба хаагчдаа шагнаж урамшуулна. Утас: 99007969, 86150069, 88249813
МУИС- ийн номын сан
09:00 цагт: “Монголын археологи-2019” хурал болно. Утас: 99717977


















