Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "Floraison High fashion show 2023" хэвлэлийн бага хурал болно

Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: "Floraison High fashion show 2023" хэвлэлийн бага хурал болно
ӨНӨӨДӨР: "Floraison High fashion show 2023" хэвлэлийн бага хурал болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Үндэсний номын сан

09:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Монголын утга зохиолын судлал шүүмж" хэлэлцүүлэг болно.


МУИС-ийн Номын сан

09:00 цагт: ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, Монгол Улсын Их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Монголын Химийн нийгэмлэг хамтран “ХИМИ-2022” үндэсний эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг “Шинэ сэргэлт-Химичдийн оролцоо” уриан дор зохион байгуулна. Утас: 99717977


Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим

10:00 цагт:Дэлхийн чанарын 7 хоног тохиож буйтай холбогдуулан СХЗГ, МҮХАҮТ хамтран "Үндэсний чанарын чуулган"-ы хүрээнд "Итгэмжлэгдсэн лабораториудын өнөөгийн байдал" сэдэвт урьдчилсан хэлэлцүүлэг болно.


Төрийн ордон

11:00 цагт: УИХ-ын гишүүн, Ардчилсан намын Тэргүүн дэд дарга Д.Ганбат болон тус намын удирдлагууд "Их хуралдай" танхимын үүдэнд мэдээлэл хийнэ.


Корпорэйт Зочид Буудал Конвеншн Центр

11:30 цагт: Монголын хамгийн том загварын шоу "Floraison High fashion show 2023"-ын хэвлэлийн бага хурал болно. Утас: 93399779, 99107571, 99103108


Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төв

12:00 цагт: "Хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүйн улмаас залуучууд ажлын байран дээрээ амь насаа алдсаар байх уу?" сэдвээр ОСНААУГ-т харьяалалтай хоёр залуу ажлын байрандаа амь насаа алдсан ноцтой ослын талаар ар гэрийнхэн нь хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 11-350002


Монголын үндэсний музей

12:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Хаданд сийлсэн эртний зураг" тусгай үзэсгэлэн нээлтээ хийнэ. Утас: 70110913


Хүүхдийн урлан бүтээх төв

14:00 цагт: БНСУ-ын Элчин сайдын яам, Монголын Хүүхдийн Урлан бүтээх төв хамтран зохион байгуулж буй "Монгол, Солонгосын соёл урлаг" хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн наадмын нээлт, шагнал гардуулах ёслол болно. Утас: 88444845, 99912445

Хуваалцах