Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Гааль-бизнесийн зөвлөлдөх уулзалт” болно

Өнөөдөр буюу 2018 оны 12 дугаа сарын 14-ны Баасан гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд толилуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: “Гааль-бизнесийн зөвлөлдөх уулзалт” болно
ӨНӨӨДӨР: “Гааль-бизнесийн зөвлөлдөх уулзалт” болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2018 оны 12 дугаа сарын 14-ны Баасан гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд толилуулж байна.

УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ ТӨХК

09:00 цагт: Эрчим хүчний зохицуулах хорооноос "Дулаан орчин-Хэрэглэгчийн ая тух” сэдэвт хоёр сарын аяныг орон даяар эхлүүлээд байна. Энэхүү аяны хүрээнд Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын 2018-2019 оны халаалтын улирлын оргил ачааллыг хэрхэн даван туулах чиглэлээр уулзалт зөвлөгөөнийг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ны байранд зохион байгуулна. Утас:9911562

ТУУШИН ЗОЧИД БУУДЛЫН СҮЛД ТАНХИМ

09:00 цагт: АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн Танхимын Ардчиллын Түншлэл (КТТАТ), Монгол Улсын Их Хурал хамтран УИХ-ын гишүүд, Тамгын газрын ажилчдад чиглэсэн 2018 оны "Нийтийн сонсголыг үр дүнтэй зохион байгуулах" тухай семинар үргэлжилнэ.

НҮБ-ЫН БАЙР

09:50 цагт: Гурван давхрын хурлын танхимд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь ЮНЕСКО-ийн II зэрэглэлийн төв болох Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих олон улсын тулааны урлагийн төвтэй хамтран Зүүн хойд Азийн бүс нутгийн тулааны урлагийн форум үргэлжилнэ. Утас: 7010-5652, 9984-3464

ЧИНГИС ХААН ЗОЧИД БУУДАЛ

10:00 цагт: “Гааль-Бизнесийн зөвлөлдөх уулзалт” болно. Гадаад худалдааг хөнгөвчлөх, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх чиглэлээр зохион байгуулагдах уг уулзалтанд Гадаад худалдаа эрхлэгч иргэн, ААН та бүхнийг хүрэлцэн ирж оролцоно. Утас: 99106505

Эрдэнэс-Таван толгой ХК-ийн хурлын танхим

11:00 цагт: Баянхонгор аймгийн удирдлагууд Аймгийн тѳвийн агаарын бохирдлыг бууруулах нь сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулна.

НИЙСЛЭЛИЙН IX ДУНД СУРГУУЛЬ

11:30 цагт: Хотын алслагдсан дүүргийн, эрсдэл бүлэгт хамаарах буюу сэтгэл зүйн үйлчилгээний хэрэгцээ шаардлага маш өндөр бүсэд байрлах таван бүрэн дунд сургуульд сэтгэл зүйчийн жишиг өрөөг иж бүрэн тохижуулан ашиглалтад оруулах ёслолын ажиллагаа Сонгино хайрхан дүүргийн зургаадугаар хороонд байрлах нийслэлийн IX дунд сургууль дээр болно. Утас: 8800-9013

Хуваалцах