ӨНӨӨДӨР: “Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх” өдөрлөг болно
- Өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр болох зарим үйл явдлын хураангүйг хүргэж байна -
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр болох зарим үйл явдлын хураангүйг хүргэж байна -
Шүүхийн ерөнхий зөвлөл
09:00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөл Азийн сантай хамтран шүүгчдэд зохион байгуулж буй “Шүүгчийн ёс зүйн сургалт” ШЕЗ-ийн байранд эхэлнэ. Сургалтын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кейниг нар оролцоно. Утас: 99122141, 90100290
BLUE SKY зочид буудал
09:00 цагт: Монгол Улсын Eрөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй "Тогтвортой хөгжлийн эрин үeд сүрьeэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа" үндэсний чуулган " Даймонд" танхимд эхэлнэ. Нээлтэд Монгол улсын Eрөнхий сайд У. Хүрэлсүх, НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл зэрэг албаны хүмүүс оролцоно.
Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар
10:00 цагт: Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг “Бизнес Эрхэхүй” буюу “Doing Business” тайланг хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцуулна. Танилцуулгын үеэр Монгол Улс, бүс нутаг болон дэлхийн бусад улс орнуудын бизнес эрхлэх орчинд сүүлийн 12 сарын турш гарсан шинэтгэлүүд, бусад өөрчлөлтийг сүүлийн үеийн дата мэдээлэл, судалгаанд тулгуурлан танилцуулах болно. Утас: 70078207
Баянзүрх дүүрэг ЗДТГ
11:00 цагт: Гэр хорооллын иргэдэд гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, ойлголт өгөх, гал түймрийн эрсдэлийг бууруулах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас “Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх” өдөрлөг БЗД-ийн Тамгын газрын урд талбайд зохион байгуулна. Утас: 86150069
"Монгол ньюс" мэдээллийн төв
11:00 цагт: Глоб Интернэшнл төв "Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин ба сэтгүүлчдийн аюулгүй байдал" сэдэвт хэвлэлийн бага хурлыг "Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох" олон улсын өдрийг угтан зохион байгуулах юм. Хуралд Монголын Хуульчдын холбоо, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөллүүд оролцоно. Утас: 99009910, 99170361
12:00 цагт: ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, “Ногоон алт, малын эрүүл мэнд төсөл”-өөс гарал үүсэл нь тодорхой, хорио цээрт халдварт өвчингүй нутгаас бэлтгэсэн, мах бэлтгэлийн өмнө эмийн үлдэгдлийн шинжилгээ хийсэн эрүүл махны худалдааг Монголд анх удаа 2018 оны 11 дүгээр сарын 2-4-нд “Лавай” худалдааны төвд зохион байгуулахтай холбогдуулж мэдээлэл хийнэ.
Төрийн ордон
11:00 цагт: УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төрийн ордны 455А тоот өрөөнд цаг үеийн асуудлуудаар байр сууриа илэрхийлнэ.
Залуучуудын Хөдөлмөрийн Зуучлалын Төв
11:00 цагт: Залуусын нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрөөж, бүтээлч сэтгэлгээ, ажил хөдөлмөр эрхлэх, бүтээн байгуулалтад гар бие оролцох хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа их бүтээн байгуулалт болон үндэсний томоохон үйлдвэрүүдтэй танилцуулах аялалын хүрээнд 1994 оноос эхлэн тоног төхөөрөмж, сэлбэг үйлдвэрлэл, засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй "Дархангеомаш" ХХК-тай танилцах аялал хийнэ. Утас: 70141814, 90321814, 80321814, 94321814


















