Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "Ган үзэг-2016" яруу найргийн наадам болно

18.00 цагт: МЗЭ-ийн салбар, УБТЗ-ын дэргэдэх Утга зохиолын нэгдлээс "Ган зам" сонинтой хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Ган үзэг-2016" яруу найргийн наадам болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: "Ган үзэг-2016" яруу найргийн наадам болно
ӨНӨӨДӨР: "Ган үзэг-2016" яруу найргийн наадам болно. Зураг: МҮОНРТ

Гандантэгчэнлин хийд

10.00 цагт: "Даншиг наадам-Хүрээ цам 2016" Шашин соёлын наадмын талаар хэвлэлийн бага хурал болно. Утас: 88081261, 98482202, 11-300975


Гадаад харилцааны яам

10.00 цагт: Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Соёлын элч Яширо Аки, Шингэцү Шикандай нарт Соёлын элчийн гэрчилгээ гардуулах ёслол болно. Утас: 99026384, 99935936


"Зууны мэдээ" сонины үндэсний мэдээллийн төв

11.30 цагт: МАН-ын гишүүд дэмжигчдийн "Цэгцлэх хөдөлгөөн" цаг үеийн шаардлагаар үүсгэн байгуулагдаж буйтай холбоотой мэдэгдэл хийхээр Хэвлэлийн бага хурал зарлалаа.


НЗДТГ-ын А танхим

12.00 цагт: Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг Улаанбаатар хотод 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан НЗДТГ-аас хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хуралд Нийслэлийн Засаг дарга болон холбогдох албаныхан оролцож дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Утас: 88781218, 325044


"Монгол ньюс" мэдээллийн төв

13.00 цагт: СХД-ийн 17 дугаар хороонд баригдаж байгаа "Тольт" сургуулийн спорт заалны барилгын асуудлаар сургуулийн удирдлага, эцэг эхийн төлөөлөл хамтран мэдээлэл хийнэ.


УБТЗ-ын Соёлын ордон

18.00 цагт: МЗЭ-ийн салбар, УБТЗ-ын дэргэдэх Утга зохиолын нэгдлээс "Ган зам" сонинтой хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Ган үзэг-2016" яруу найргийн наадам болно. Энэхүү наадам нь эх сайхан монгол хэл, уран яруу найргаараа дамжуулан эх орон, төмөр замын аж амьдралыг хойч үедээ таниулан сурталчилах зорилготой юм.

Хуваалцах