Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хуралдана

08:30 цагт: Монголын анагаах ухааны академи, Японы KOIKE MEDICAL компани хамтран “Нойрны эмгэгийн оношлогоо, эмчилгээ, сэргийлэлт” сэдэвт сургалтыг Улаанбаатар зочид буудлын “Номын хүрээ” танхимд зохион байгуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хуралдана
ӨНӨӨДӨР: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хуралдана. Зураг: МҮОНРТ

08:30 цагт: Монголын анагаах ухааны академи, Японы KOIKE MEDICAL компани хамтран “Нойрны эмгэгийн оношлогоо, эмчилгээ, сэргийлэлт” сэдэвт сургалтыг Улаанбаатар зочид буудлын “Номын хүрээ” танхимд зохион байгуулна.


10:00 цагт: Төрийн ордонд Шадар сайдын өрөөнд “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн 3 дугаар хуралдаан болно. Хуралдаанд бүх яамдын дэд сайд нар, УБ хотын захирагч С.Батболд, агентлагийн дарга нар оролцох юм байна.


11:30 цагт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Хилчин” цогцолборын нээлт болно. Харилцах утас: 88016767


11:30 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд маргааш иргэн Ч.Дэлгэрмаа 2013 оны нэгдүгээр сард үндэсний аюулгүйн зөвлөлийн санаачилгаар үүссэн нууцын зэрэглэл бүхий төрийн өндөр дээд албан тушаал хийж байсан эрхмүүдтэй холбогдох авлигын хэргийн талаар мэдээлэл хийнэ.


11:30 цагт: МҮЭ-ийн холбоо Отгонтэнгэр их сургуультай хамтарч эхэллээ. ҮЭ-ийн идэвхтэн сонгуультны урдаа барьдаг зүйл бол хууль эрхзүйн мэдлэг. Энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа баталгаажуулах үйл ажиллагаа МҮЭХ-ны байранд болно. Холбоо барих: 99027019


12:00 цагт: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын нефть, хийн үндэсний ассоциаци хамтран ажиллахаар МҮХАҮТ-ын 404 тоот хурлын танхим Санамж бичиг байгуулна. Утас: 99107440


13:00 цагт: АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль нь Монгол Улсын боловсролын салбарт анх удаа олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2015 стандартыг нэвтрүүлж, батламжлах ёслол Улаанбаатар зочид буудалд болох юм байна.


13:00 цагт: Монголын анхны цахим номын сангийн нээлт их дэлгүүрийн 5 давхарт "I cinema"-д болно.

Хуваалцах