Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ӨНӨӨДӨР: "Гэрэгэ" өсвөрийн хөгжимчдийн анхдугаар уралдаан болно

Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: "Гэрэгэ" өсвөрийн хөгжимчдийн анхдугаар уралдаан болно
ӨНӨӨДӨР: "Гэрэгэ" өсвөрийн хөгжимчдийн анхдугаар уралдаан болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Чингис хаан музей

09:00 цагт: “Монгол орон ба Монголчууд” Чингис хааны угсааныхан гэрэл зургийн тусгай үзэсгэлэн үргэлжлэн үзэгчдийн хүртээл болно.


Park Od Mall

10:00 цагт: Монголын мэргэжлийн загвар зохион бүтээгчдийн холбоотой хамтран зохион байгуулж байгаа Монголын үндэсний 30 брэнд нэгдсэн MPDU Fashion Week арга хэмжээ үргэлжилнэ.


ХХААХҮЯ-ны Судалгаа шинжилгээний төвийн объект

10:00 цагт: Нэн орчин үеийн буюу контемпорари төрлийн шилдэг уран бүтээлчдийн уран зураг, өрөг урлаг, баримал, видео, гэрэл зураг, дуу авианы бүтээлүүд бүхий "Art Week 2022" дүрслэх урлагийн үзэсгэлэн үргэлжлэн дэлгэгдэнэ. /Хан-Уул дүүрэг, Номин Юнайтед барилгын урд, ХХААХҮЯ-ны Судалгаа шинжилгээний төвийн объект/


Улсын филармони

14:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Гэрэгэ" өсвөрийн хөгжимчдийн анхдугаар уралдаан болно.

Хуваалцах