Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "Green generation-Ногоон үе" хүүхдийн чуулган болно

Өнөөдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: "Green generation-Ногоон үе" хүүхдийн чуулган болно
ӨНӨӨДӨР: "Green generation-Ногоон үе" хүүхдийн чуулган болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Блью Скай зочид буудал

09:30 цагт:Ази, Номхон далайн агаарын бохирдлын эсрэг өндөр дээд хэмжээний уулзалт”-ыг угтан "Green generation-Ногоон үе" хүүхдийн чуулган болно. Утас: 95953866 /Диамонд танхимд/


Зам, тээврийн хөгжлийн яам

10:30 цагт: Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд “Агаарын харилцааны хэлэлцээр” байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 88057167


Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар

11:00 цагт: ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө. /Хуучнаар БОАЖЯ-ны байр/


Үндэсний Статистикийн Хороо

11:00 цагт: Монгол Улсын 2023 оны 1 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулна. /401 тоот өрөө/


Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо

11:30 цагт:МҮЭ-ийн холбооны дээд шагнал "Хөдөлмөрийн хүний төлөө" гардуулах үйл ажиллагаа болно. Утас: 99149240, 95115380.


“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв

12:00 цагт: ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос Шинийн нэгний өглөө болох жагсаал цуглааны талаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт: Иргэн О.Шинэбаяраас Хүүхдийн байгууллагуудын эрх мэдэлтнүүд албан тушаалаа ашиглан хүүхдийн эсрэг ноцтой хүчирхийлэл үйлдэж байгаа тухай мэдээлэл хийнэ.

Хуваалцах