Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана

Төрийн ордонд өнөөдөр УИХ-ын гурван байнгын хороо хуралдана.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана
Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана. Зураг: МҮОНРТ

Төрийн ордонд өнөөдөр УИХ-ын гурван байнгын хороо хуралдана. Тодруулбал, Хууль зүйн байнгын хороо 09:00 цагаас “А” танхимд хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.5.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.5.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2012.11.01-ны өдөр өргөн мэдүүлсэн, татвартай холбоотой гэмт хэргийн талаар, хэлэлцэх эсэх/;
Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр нар 2013.10.01-ны өдөр өргөн мэдүүлсэн, малын хулгайн гэмт хэргийн талаар, хэлэлцэх эсэх/;
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт /2013 оны байдлаар, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/-ийг хэлэлцэнэ.

Мөн Төсвийн байнгын хороо 14:00 цагаас “Б” танхимд хуралдаж Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.4.01-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх юм.


Харин өргөдлийн байнгын хороод мөн 14: 00 цагаас “В” танхимд хуралдаж Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь заалтын хэрэгжилтийн талаар иргэнээс гаргасан өргөдлийг хэлэлцэх; мөн Гэр олгуулах талаар иргэдээс ирүүлж байгаа өргөдөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэх юм.

Хуваалцах