Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “ICT EXPO 2023” арга хэмжээний талаар мэдээлнэ

Өнөөдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 06-ны Мягмар гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “ICT EXPO 2023” арга хэмжээний талаар мэдээлнэ
ӨНӨӨДӨР: “ICT EXPO 2023” арга хэмжээний талаар мэдээлнэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 06-ны Мягмар гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


"Монгол ньюс" мэдээллийн төв

11:00 цагт: Сууц өмчлөгчдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа талаар СБД-ийн 10 дугаар хороо, 100 айлын нийтийн байрны "Гэгээ-9" СӨХ-ноос мэдээлэл хийнэ.


Онцгой байдлын ерөнхий газар

11:30 цагт: Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран энэ сарын 7-9-ний өдрүүдэд стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан мэдээлэл өгнө. Утас: 86150069


Могул тауэр

11:30 цагт: ШИНЭ намын дэргэдэх эрдэмтэн, судлаачдын баг "5 толгойг авах уу, алдах уу" сэдвээр ярилцлага зохион байгуулна. Утас: 88569093 /"Новотель” зочид буудлын урд талд/


Мэдээлэл, Технологийн Үндэсний парк

11:30 цагт: Энэ жил Үндэсний соёл амралтын хүрээлэнд зургаадугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд болох “ICT EXPO 2023” арга хэмжээ, зургаадугаар сарын 8-нд болох “ICT Forum Mindgolia 2023” форум, ОУ-н сайд нарын дээд хэмжээний уулзалт, онцлох үйл явдлуудын талаарх мэдээллийг хүргэх зорилгоор хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас 99103830


Хэвлэлийн Хүрээлэн мэдээллийн төв

12:00 цат: Европ-Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхим Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын орчны талаарх танхимын болон гишүүдийн саналыг хүргэж мэдээлнэ.

12:30 цагт: Хүүхдийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хүүхдийн амь нас эрсэдсэн асуудлаар иргэн мэдээлэл өгнө.


Корпорэйт Зочид Буудал Конвеншн Центр

14:00 цагт:Зориг сан, Швейцарын Хөгжлийн Агентлагтай хамтарсан 17 жил хэрэгжүүлсэн оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн хаалтын ажиллагаа болно. Утас: 99109723


Улсын ерөнхий прокурорын газар

14:00 цагт:Иргэн О.Шинэбаяр УЕПГ-т иргэдийн шаардлагыг хүргүүлж, мэдээлэл хийнэ. Утас: 95069933

Хуваалцах