Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулга болно

Нийслэл анх удаа ирэх жилүүдэд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдээ санамсаргүй байдлаар сонгогдсон нийслэлийн 400 иргэнд танилцуулж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулга болно
ӨНӨӨДӨР: “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулга болно. Зураг: МҮОНРТ

09.00 цагт: Нийслэл анх удаа ирэх жилүүдэд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдээ санамсаргүй байдлаар сонгогдсон нийслэлийн 400 иргэнд танилцуулж, тэдний саналыг тусган, эрэмбэлэх “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулга Төрийн ордны Их танхимд болно. Утас: 91040607, 88781218


09.00 цагт: НИТХ-ын даргын ивээл дор зохион байгуулж байгаа нийслэлийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээний нээлт ГХЯ-ны номин танхимд болно. Нээлтэд НИТХ-ын дарга Д.Баттулга оролцоно.


10.00 цагт: Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Төрийн ордны Г танхимд хотын бүтээн байгуулалт, төсөв, иргэдийн оролцооны асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Утас: 91040607, 8878121810.00 цагт: МАН-ын ээлжит 3-р бага хурал Тусгаар тогтнолын ордны 7 давхарт хуралдана. Утас: 7744418612.00 цагт: Хүүхдийн төв номын сан (хуучнаар Хүүхдийн номын ордон) -д Хүүхдийн зохиолч, зураачдын тайлан цэнгүүн болно. Энэ үеэр хүүхдийн номын зураач, зохиолчид 2014-2015 онд хийж бүтээснээ тайлагнана. Үүнд 40 орчим уран бүтээлчдийн үзэсгэлэн тавигдах бөгөөд жүжигчид болон сурагчид бүтээлүүдийг нь амилуулан тоглолт хийх юм. Утас: 9961553815.30 цагт: МАХН-аас "Ардчилал,Хүний эрх-2015" сэдвийн хүрээнд гишүүн элсүүлэх арга хэмжээг МҮЭСТО-нд зохион байгуулах гэж байна. Энэ үеэр МАХН-д 200 орчим гишүүд шинээр гишүүнээр элсч, гишүүнчлэлээ сэргээнэ. Арга хэмжээнд МАХН-ын удирдах бүрэлдэхүүн, УИХ, Засгийн газрын гишүүд оролцоно.

Хуваалцах