Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Иргэн бүрт 250 сая төгрөгийн хувьцаа өмчлүүлэх боломжийн талаар мэдээлэл хийнэ

09:00 цагт: Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Иргэн бүрт 250 сая төгрөгийн хувьцаа өмчлүүлэх боломжийн талаар мэдээлэл хийнэ
ӨНӨӨДӨР: Иргэн бүрт 250 сая төгрөгийн хувьцаа өмчлүүлэх боломжийн талаар мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

ТӨРИЙН ОРДОН

09:00 цагт: Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

10:00 цагт: Ёс зүйн дэд хорооны хуралдаан “Г” танхимд хуралдана.

14:00 цагт: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

ПУМА ЗОЧИД БУУДАЛ

10:00 цагт: Пума зочид буудлын хоёр давхарт Дархан аварга Х.Баямөнх, Б.Бат-Эрдэнэ нар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 98000307 88085308

ӨНӨР БҮЛ ТӨВ

10:30 цагт: Монгол Улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн Өнөр бүл төвийн үйл ажиллагаатай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд танилцана.

MN-МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: Иргэн бүрт 4685 ширхэг буюу нийт 250 сая төгрөгийн хувьцаа өмчлүүлэх боломжийн талаар баримтууд дээр тулгуурлан мэдээлэл хийнэ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ

11:00 цагт: Соёлын гавьяат зүтгэлтэн, химич, эрдэс судлаач, сэтгүүлч, соёл судлаач, байгаль ажиглагч, профессор Г.Гонгоржав гуайн 83 насны сүүдэр дээрээ цуглуулсан “ Өеөдсөн хусны дуулал” үзэсгэлэн Монголын үндэсний музейн Үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ. Утас: 99195447, 88816482

ЗАСГИЙН ГАЗРЫН IX БАЙР

11:00 цагт: ШӨХТГ-аас Засгийн газрын XI байрны 9-н давхарт 905 тоот хурлын танхимд хэвлэлийн хурал хийнэ.

ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН

11:00 цагт: “Эх орон хөгжил дэвшил” ТББ-аас Монголын нийгмийг хэн манлайлж чадах вэ? олон нийтийн санал асуулгын талаар мэдээлэл хийнэ.

Хуваалцах