Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Жижиг, дунд үйлдвэрийн олон улсын үзэсгэлэн худалдаа эхэлнэ

Өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 19-ний Пүрэв гарагт болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Жижиг, дунд үйлдвэрийн олон улсын үзэсгэлэн худалдаа эхэлнэ
ӨНӨӨДӨР: Жижиг, дунд үйлдвэрийн олон улсын үзэсгэлэн худалдаа эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 19-ний Пүрэв гарагт болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Мэдээлэл, технологийн үндэсний парк

09:00 цагт: МТҮП-т “Инновацлаг ЖДҮ” хурал болно.


"Монгол ньюс" мэдээллийн төв

10:00 цагт: “Монгол тээврийн ирээдүй”, “Өмнөговь аймгийн авто тээвэрчдийн нэгдсэн холбоо” ТББ болон “Монгол тээвэр нэг­дэл” ХХК хамтран нүүрсний тээврийн С зөвшөөрлийн та­лаар мэдээлнэ.


Шинжлэх ухааны академи

10:00 цагт: ШУА-ийн Тэргүүлэгчдийн байранд Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн “MAPSS” төслийн сургалт, хэлэлцүүлэг болно.


Төрийн ордон

11:00 цагт: "Их эзэн Чингис хаан" танхимд Ардчилсан намын 4/11 хэвлэлийн хурал болно.

11:00 цагт: УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын гишүүд Төрийн ордонд нэвтрэх журмыг өөрчлөх талаар хэвлэлийн хурал хийнэ. /УИХ-ын чуулганы танхимын үүдэнд/


Үндэсний мэдээллийн төв

11:00 цагт: “Иргэдийн шударга шүүх” ТТБ-аас тус байгууллагын 15 жилийн ойн хүрээнд “ИЛЧИЛЬЕ” хөдөлгөөн өрнүүлэх талаар мэдээлнэ.


Глоб Интернэшнл төв

11:30 цагт: “Хэвлэл мэдээлэл иргэний чөлөөт орон зайг хамгаалах нь” хурлыг цахимаар зохион байгуулна.


МИШЭЭЛ ЭКСПО

14:00 цагт: Жижиг, дунд үйлдвэрийн олон улсын үзэсгэлэн худалдаа эхэлнэ.


МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ

14:00 цагт: Монголын маркетингийн холбооноос 200 жижиг дунд бизнес эрхлэгчид маркетингийн зөвлөгөө төлбөргүй өгөх өдөрлөг зохион байгуулна. Утас: 99752511


“Туушин” зочид буудал

14:40 цагт: “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн хурал болно.


Гадаад харилцааны яам

15:00 цагт: Монгол Улс, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн анхны өдрийн нээлт болно.


"Cinema Next" кинотеатр

19:00 цагт: "Reaction" продакшны бүтээл, жүжигчин Э.Тодгэрэл, Х.Цасчихэр нарын гол дүрд нь тоглосон "Ghost" киноны нээлт болно. Утас: 96696674

Хуваалцах