Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Жилийн эцсийн санхүү, татварын тайлан бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх сургалт зөвлөгөөн болно

Өнөөдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Жилийн эцсийн санхүү, татварын тайлан бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх сургалт зөвлөгөөн болно
ӨНӨӨДӨР: Жилийн эцсийн санхүү, татварын тайлан бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх сургалт зөвлөгөөн болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Холидэй Ин зочид буудал

09:00 цагт:Сангийн Яам, Татварын Ерөнхий газар, ММНБИ, аудитын компаниудтай хамтран санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажилтнуудад зориулсан “Жилийн эцсийн санхүү, татварын тайлан бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх” сургалт зөвлөгөөн зохион байгуулна. Утас: 88086225


Монгол ньюс мэдээллийн төв

11:00 цагт: "Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадварын тайлан"-гийн үр дүнг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс танилцуулна.


“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв

11:30 цагт: Үндсэн хуулийн шинэчлэлтийн талаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт бичиг өргөх, ард иргэдэд уриалга гаргах тухай УЭАТТ намыг байгуулж буй иргэд Хэвлэлийн бага хурал зарлаж байна.


Ардчилсан намын байр

12:00 цагт: УИХ-ын гишүүн Н.Учралын батлуулсан хуулийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатарт АН-аас шаардлага хүргүүлж буй талаар мэдээлэл хийнэ. Утас: 99972117, 93113995 /С.Зориг агсны хөшөөтэй/

Хуваалцах