Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Капитал банкны ЖДҮХС-тай 2017 онд байгуулсан гэрээний талаар мэдээлэл хийнэ

- Өнөөдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: Капитал банкны ЖДҮХС-тай 2017 онд байгуулсан гэрээний талаар мэдээлэл хийнэ
ӨНӨӨДӨР: Капитал банкны ЖДҮХС-тай 2017 онд байгуулсан гэрээний талаар мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 16ы өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Төрийн ордон

09:00 цагт: Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

10:00 цагт: Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд болно.

11:00 цагт: Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “В” танхимд болно.

11:00 цагт: Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд болно.

14:00 цагт: Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “В” танхимд болно.

14:00 цагт: Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд болно.

16:00 цагт: Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “В” танхимд болно.

Үндэсний соёл амралтын хүрээлэн

07:40 цагт: Засгийн газраас Үндэсний урлагийн их театр байгуулах шийдвэр гарсны дагуу БСШУС-ын сайд, БХБ-ын сайд, Нийслэлийн Засаг дарга, бусад бүрэлдэхүүн Хүүхдийн парк, Яармаг зэрэг газарт очиж барилгын газар сонгоно. Утас: 88008781

Улаанбаатар хот

10:00 цагт: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд Улаанбаатар хотын цэргийн хүрээний зарим анги, нэгтгэлийн үйл ажиллагаатай танилцана.

НҮБ-ын байр

10:00 цагт: “Монголын хүйн радио холбоог бэхжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт болно. Утас: 88054340

Хан-Уул дүүрэг

10:00 цагт: Хотын Захирагч С.Амарсайхан Яармагт баригдаж буй "Хотын захиргааны шинэ цогцолбор"-ын барилгын ажлын явцтай танилцана.

11:00 цагт: Нийслэлийн Засаг дарга Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороодод үйл ажиллагаа эрхэлж буй түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа "Боржин зам" ХХК, "ЭСТО" ХХК, "Очирням" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, шийдвэр гаргана. Утас: 325044, 88187875

Үндэсний мэдээллийн төв

11:30 цагт: “ЖДҮ хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт болон Капитал банкны тус сантай 2017 онд байгуулсан гэрээний талаар” Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос хэвлэлийн хурал зохион байгуулна.

12:00 цагт: АН-ын гишүүд намаасаа татгалзаж байгаа талаараа мэдээлэл хийнэ.

13:00 цагт: “Зэс эрдэнийн хувь” компаниас хувьцаа авч хохирсон иргэдийн эрх ашгийн хамгаалахаар байгуулагдсан “Эрдэнэтийн хохирогчдын эрх ашгийг хамгаалах” холбооноос Д.Алтанхуягийн талаар баримттай мэдээлэл өгнө.

Хуваалцах