Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Кавказ хоньч нохой сонирхогчдын цуглаан болно

12:00 цагт "Кавказ хоньч нохой сонирхогчдын цуглаан" Гүнтийн зусланд болно. Арга хэмжээний үеэр цуглаанд ирсэн нохдоос шилдэг 1эр, 1эм нохойг шалгаруулж ивээн тэтгэгчийн шагналыг гардуулна. Утас: 99002440

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Кавказ хоньч нохой сонирхогчдын цуглаан болно
ӨНӨӨДӨР: Кавказ хоньч нохой сонирхогчдын цуглаан болно. Зураг: МҮОНРТ

09:00 цагт "Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд нийслэл хотын иргэдийг эрүүлжүүлж, хөдөлгөөний идэвхийг сайжруулах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, идэвтхэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, "Туяа иога" төв санаачлан "Нийтийн өглөөний дасгал" сарын аяны нээлтээ хийнэ. Утас: 91922334

09:00 цагт Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургууль дээр спорт авиралтын Улсын аврага шалгаруулах тэмцээн болно. Утас: 99088651

10:30 цагт Хууль зүйн их дээд сургуулиудын дунд жил бүр уламжлал болгон зохиодог “MOCK TRIAL” шүүхийн мэтгэлцээний тэмцээний Иргэний хэргийн мэтгэлцээн Улсын ерөнхий прокурорын Сургалт, судалгааны төв (МУБИС-ийн чанх урд)-д болно. Утас:98066116

11:00 цагт Монголын оюутны холбоо, Хувийн их дээд сургуулиудын холбоо, Их засаг ОУИС хамтран Сүнжингранд зочид буудалд "Эрдэм шинжилгээний бага хурал" зохион байгуулах гэж байна. Утас: 88002589

12:00 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 117 дугаар сургуульд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэдтэй уулзана. Утас: 88265581

12:00 цагт "Кавказ хоньч нохой сонирхогчдын цуглаан" Гүнтийн зусланд болно. Арга хэмжээний үеэр цуглаанд ирсэн нохдоос шилдэг 1эр, 1эм нохойг шалгаруулж ивээн тэтгэгчийн шагналыг гардуулна. Утас: 99002440

15:00 цагт Интерном төвд “Зуун яруу найрагч, Зуун хайрын шүлэг” номын нээлт болно.

Хэнтий аймгийн Залуучуудын спортын анхдугаар наадмын волейболын тэмцээн Алдар спорт хороонд явагдана. Утас: 88060104, 99804712

Хуваалцах