Өнөөдөр казах түмний Наурызын баярын өдөр
Лалын шашинт орнуудын цаг тооллоор энэ өдрийг урь орон, шинэ он гарч, хаврын улирал эхэлсэн өдөр гэж үздэг. Иймээс хүндэтгэн "Наурыз”-ын баярыг тэмдэглэдэг ёс тогтжээ. Наурызын баяраар ахмад настнаа хүндлэн золгож,
Мэдээллийн алба

Лалын шашинт орнуудын цаг тооллоор энэ өдрийг урь орон, шинэ он гарч, хаврын улирал эхэлсэн өдөр гэж үздэг. Иймээс хүндэтгэн "Наурыз”-ын баярыг тэмдэглэдэг ёс тогтжээ. Наурызын баяраар ахмад настнаа хүндлэн золгож, ахан дүүсээрээ баярлах уламжлалтай юм. Мөн муудалцсан нэгэн эвлэрч, эв эеэ хичээн, архи дарсгүй тэмдэглэдэг ёстой аж.
Наурыз гэдэг нь "шинэ өдөр” гэсэн утгатай үг. Баярын урд орой айл болгон үндэсний идээ ундаагаа бэлтгэдэг. Үүний нэг нь бүхэл махны шөлөнд чанасан аарцтай будаа буюу көже юм. Энэ нь Наурызын баярын уламжлалт зоог. Баярын ширээ хэдий тансаг байна тэр жилдээ амьдрал төдий чинээ сайхан байна гэж казах түмэн үздэг байна.
Та бүхэнд Баян-Өлгий аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Н.Тилеуханы яриаг хүргэж байна.


















