Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "Хараат бус сэтгүүл зүй-Үндэсний форум 2019" болно

Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 3-ны Баасан гарагт болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ӨНӨӨДӨР: "Хараат бус сэтгүүл зүй-Үндэсний форум 2019" болно
ӨНӨӨДӨР: "Хараат бус сэтгүүл зүй-Үндэсний форум 2019" болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 3-ны Баасан гарагт болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна -


Төрийн ордон

08:30 цагт: "Ажил эрхлэлт ба эмэгтэйчүүдийн эрх" сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордон дахь Иргэний танхимд болно. Утас: 99895070

09:00 цагт: "Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн үндэсний II чуулган" эхэлнэ. Утас 99089666, 99209315


Corporate Convention Center

09:00 цагт: “Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөгөөн” МҮХАҮТ-ын дэргэдэх Corporate Convention Center-ийн таван давхарт болно. Утас: 88054040


Соёлын төв өргөө

09:00 цагт: Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдрийг тохиолдуулан МСНЭ-ээс зохион байгуулах "Хараат бус сэтгүүл зүй-Үндэсний форум 2019" болно. Энэ удаад "Хуурам мэдээллийн эрин үе дэх сонгууль ба сэтгүүл зүй" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.


Хууль зүйн Үндэсний хүрээлэн

09:00 цагт: Патентийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн "Хууль төрөхийн өмнө - хуулийн төслийн хэлэлцүүлэг" болно. Утас: 99189467, 99183350


Улаанбаатар зочид буудал

09:00 цагт: Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс зохион байгуулах "Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн удирдах ажилтны зөвлөгөөн" Улаанбаатар зочид буудлын Номын хүрээ танхимд эхэлнэ. Зөвлөгөөнд Сангийн яам, Татварын ерөнхий газрын төлөөлөл, Татварын мэргэшсэн зөвлөхүүд оролцоно. Утас: 89052609


Газар зүй-геоэкологийн хүрээлэн

09:00 цагт: Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Хөдөө аж ахуйн их сургууль, Газар зүй-геоэкологийн хүрээлэн, Монголын газар зохион байгуулагчдын холбоо хамтран Газрын харилцааны ажилтны өдөрт зориулан үндэсний хэмжээнд зохион байгуулах "Газрын харилцаа 2019" эрдэм шинжилгээний бага хурал эхлэнэ. Утас: 99287297


Үндэсний хөгжлийн газар

09:00 цагт: Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газраас “Монгол Улсын хөгжлийн философи” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна. Утас: 265912, 99078156, 80084466, 99237770


Ашигт Малтмал Газрын тосны Газар

10:00 цагт: Ашигт Малтмал Газрын тосны Газраас шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 99160069


Герман-Монголын мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв

10:00 цагт: Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын бэлтгэсэн Монголын шилдэг гагнуурчин таван залуу ур чадвараараа халз өрсөлдөх тэмцээн эхэлнэ. Утас: 9696 1096, 9917 0944, 99114360


Хүүхэд Гэр Бүл Залуучуудын хөгжлийн газар

10:30 цагт: Монголын морин спорт, уяачдын холбоо, Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газрын хамтарсан хэвлэлийн хурал болно.


Үндэсний мэдээллийн төв

11:00 цагт: Охидын түүх ТББ, "Босоо Хөх Монгол" НҮТББ хамтран "Охидын хүчирхийлэлд цэг тавъя" сэдвээр хэвлэлийн хурал зарлалаа.


Монгол Улсын Үндэсний номын сан

11:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний бичиг үсгийн баяр”- ын нээлт “Үндэсний бичиг үсэг - Тусгаар тогтнол” уриатайгаар нээлтээ хийнэ. Утас: 99849000


Мишээл Экспо

12:00 цагт: Шинэ орон сууц болон амины орон сууцны талаарх бүх мэдээллийг нэг дор бүрдүүлсэн “Барилга Экспо 2019” олон улсын үзэсгэлэн, яармаг нээлтээ хийнэ. Энэ үеэр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг холбосон энэхүү үзэсгэлэнд нийслэл болон хөдөө, орон нутагт хэрэгжиж буй нийт 80 орон сууцны шинэ төсөл, хөтөлбөр танилцуулах мөн ипотекийн зээлийг амины орон сууцанд олгох болсонтой холбогдуулж амины орон сууц барьж төлөвлөдөг байгууллага, аж ахуйн нэгж зэрэг нийт 120 компани оролцож барилга, орон сууцаа танилцуулах, мэдээлэл өгөх арга хэмжээ болно. Утас:91000222

Хуваалцах