ӨНӨӨДӨР: “Харилцан суръя-Хамтдаа бүтээе” үндэсний семинар болно
Өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 5-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 5-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
"Туушин" зочид буудал
09:00 цагт: Хүүхдүүдийг ирээдүйд хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх зорилготой “Хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн “Харилцан суръя-Хамтдаа бүтээе” үндэсний семинар болно. Утас: 95656360
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим
10:00 цагт: "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт инноваци хөгжүүлэх боломж, шийдэл 2022" хэлэлцүүлэг эхэлнэ. Форумд “ЕБС-ийн сурах бичиг болон соёлын салбарт VR, AR технологийг ашиглах нь”, “Хог хаягдлыг дахин боловсруулж, мод суулгацын бортого үйлдвэрлэл”, “Автомашины элэгдсэн дугуйг дахин ашиглаж зах зээлд нэвтрүүлэх”, “Хог хаягдлыг /хуванцар, лааз, цаасан хаягдал/ худалдан авах автомат машин”, “Хонины ноосоор органик бордоог дотоодын хэрэглээнд нэвтрүүлэх” зэрэг сонирхолтой төслүүдийн талаар хэлэлцэх юм. Утас: 88109356
Шонхор тауэр
11:00 цагт: Ардчилсан намын ээлжит 4/11 хэвлэлийн хурал болно.
Сүхбаатарын талбай
12:00 цагт: "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" уриан дор тайван жагсаал болно.
ДЦС-3 ТӨХК
12:00 цагт: ДЦС-3 ТӨХК-ийн зүүн талбайд Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэх төслийн хүрээнд 2022 онд хийх ажлыг танилцуулна. Утас: 99127866
Тээврийн цагдаагийн алба
12:00 цагт: Замын цагдаагийн газар, Мөрдөн шалгах газар, Урьдчилан сэргийлэх хэлтсээс замын хөдөлгөөний нөхцөл байдал, гэмт хэрэг, зөрчил осол хэргийн шалтгаан нөхцлийн талаар мэдээлнэ.
МУИС-ийн Номын сан
14:00 цагт: Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчдад зориулсан 10 хичээлийн контентыг танилцуулна. Утас: 99002019


















