ӨНӨӨДӨР: “Хариуцлагатай сэтгүүл зүй: Төлөөлөл, итгэл ба боломжууд” сэтгүүл зүйн форум болно
Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 04-ний Пүрэв гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 04-ний Пүрэв гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Туушин зочид буудал
09:00 цагт: "Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс зохион байгуулж буй “Хариуцлагатай сэтгүүл зүй: Төлөөлөл, итгэл ба боломжууд” сэдэвт сэтгүүл зүйн форум эхэлнэ.
Төрийн ордон
10:00 цагт: Монгол Улсын Их Хурлын 2023 оны Хаврын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Спортын төв ордон
10:00 цагт: Улаанбаатар хотын аварга шалгаруулах Цэцэрлэгийн хүүхдүүдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн шигшээ тэмцээн эхэлнэ. Утас: 99285651, 96635753. /Спортын төв ордны "А" танхимд/
Спортын төв ордон
10:00 цагт: Улаанбаатар хотын аварга шалгаруулах Цэцэрлэгийн хүүхдүүдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн шигшээ тэмцээн болно. Шигшээ тэмцээнд 9 дүүргийн 88 цэцэрлэгийн 2640 багачуудаас шалгарсан 8 дүүргийн 16 цэцэрлэгийн 480 хүүхэд багачууд цом, алт мөнгө хүрэл медаль, 6.н номинацийн төлөө өрсөлдөнө. Утас: 99285651, 96635753. /Спортын төв ордны "А" танхимд/
БЗД-ийн 44 дүгээр сургууль
11:00 цагт: "Тогтвортой хөгжлийн зорилт"-ыг судалж шинжлэх ухаан технологитой уялдуулан нийслэл, орон нутгийн ЕБС-иудын сурагчид баг болон англи хэл дээр илтгэл тавин өрсөлдөх "SDGs-OUR SOLUTIONS" тэмцээн болно. Утас: 95118914
“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв
11:00 цагт: Иргэд ногдол ашгаа шаардаж гарын үсэг цуглуулах тухай Иргэдийн төлөөллөөс мэдээлэл өгнө.
Их засаг их сургууль
16:00 цагт: Аялал жуулчлалын чиглэлээр суралцдаг оюутнуудад Монголын аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэгээс 400 сая төгрөгийн тэтгэлэг зарлах арга хэмжээ болно.
Монарти виртуал галерей
17:00 цагт:Монголын урчуудын эвлэлийн гишүүн, чөлөөт уран бүтээлч, зураач Л.Оргилболдын “Pastel art” үзэсгэлэнгийн нээлт болно. /Зайсан скуэр 3 давхарт/


















