ӨНӨӨДӨР: "Хавдрын үеийн сувилахуйн тусламж үйлчилгээ" үндэсний сургалт эхэлнэ
- Өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 10-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 10-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Гэрлэх ёслолын ордон
09:30 цагт:Олон улсын гэр бүлийн өдрийг угтан зохион байгуулж буй “Дурсамж” гэрлэх ёслолын үйл ажиллагааны нээлт болно. Энэхүү үйл ажиллагаанд 60 залуу хос хамрагдана. Утас: 99036263
Хавдар судлалын үндэсний төв
10:00 цагт: "Хавдрын үеийн сувилахуйн тусламж үйлчилгээ" сэдэвт үндэсний сургалт эхэлнэ. Тус сургалтад нийслэл, орон нутгийн 50 гаруй эмнэлгийн 150 сувилагч оролцоно. Утас: 99917001, 99015501, 99063902
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
10:00 цагт: "Нэг энхийг сахиулагч-Нэг мод" өдөрлөг болно.
Norphei art gallery
11:00 цагт: “Бид ирээдүйн төлөө хамтдаа-Монголын ард түмний нүдэнд Бээжингийн өвлийн олимп” гэрэл зураг болон уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
“AB center”
12:00 цагт: Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ урлагт зүтгэсэн 50 жил, багшилсан 30 жилийн ажлаа дүгнэх тайлан тоглолтынхоо талаар мэдээлэл хийнэ. Утас: 88569093
Монголын хүүхдийн ордон
13:00 цагт: Монголын математикийн 58 дугаар олимпиадын шагнал гардуулах ёслол болно. Утас: 99040597


















