Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Улсын зөвөлгөөн болно

Өнөөдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөрт болох зарим үйл явдлын хураангүйг та бүхэнд хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Улсын зөвөлгөөн болно
ӨНӨӨДӨР: Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Улсын зөвөлгөөн болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөрт болох зарим үйл явдлын хураангүйг та бүхэнд хүргэж байна.


Бишрэлт зочид буудал

09:00 цагт: Сэргээгдэх эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зөвлөлдөх уулзалт, нээлттэй семинар Бишрэлт зочид буудлын хурлын танхимд болно. Тус семинараар Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль (2015)-ийн нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулж, мөн энэ салбар эрчимтэй хөгжиж байгаатай уялдуулан бодлого боловсруулагчид болон хувийн хэвшлийнхний хооронд бодлогын тулгамдаж буй асуудлууд, өргөн барих гэж буй сэргээгдэх эрчим хүчний хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийн талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Утас: 99197985

ТӨРИЙН ОРДОН

09:00 цагт: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зохион байгуулах Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Улсын Зөвөлгөөн Төрийн ордны Их танхимд эхэлнэ. Утас: 89113435, 99923589

МОНГОЛБАНК

10:00 цагт: Дэлхийн улс орнуудад хуримтлалын энэхүү өдрийн угтан хэрэгжүүлэх "Хуримтлалын аян"-ы нээлтийн үйл ажиллагаа Монголбанкны 5 давхрын хурлын танхимд болно . Ёслолын ажиллагаанд Монголбанк, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны олон улсын сангийн удирдлагууд, ХБГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болон бусад төлөөлөл оролцоно.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

11:00 цагт: Хvvхдийн эрхийг хамгаалах, тэдний аюулгvй байдлыг хангах, гэрээс сургууль, сургуулиас гэр хvрэх замд ажиллах « Хvvхэд хамгаалагч-Shildren police” ажлыг эхлvvлэх , танилцуулах арга хэмжээ Баянзvрх дvvргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Шавь цогцолбор буюу 69 дvгээр сургууль дээр болно. Утас: 91116332, 99019995

Үндэсний мэдээллийн төв

11:30 цагт: Дубайн гэрээг хийсэн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг шүүхэд өгөх талаар мэдээлэл хийхээр "ДМ нэгдэл"-ээс хэвлэлийн бага хурал зарлалаа.

ТЭНГИС КИНО ТЕАТР

17:00 цагт: 2018 оны 10-р сарын 22-28-нд явагдах "Улаанбаатар" олон улсын кино наадмын хэвлэлийн бага хурал Тэнгис кино театрын VIP зааланд болно. Утас: 319015, 319017, 88006971

Хуваалцах