Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Хэвлэлийн эрх чөлөөний төлөөх нэгдсэн акц зохион байгуулагдана

Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 03-ны Лхагва гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Хэвлэлийн эрх чөлөөний төлөөх нэгдсэн акц зохион байгуулагдана
ӨНӨӨДӨР: Хэвлэлийн эрх чөлөөний төлөөх нэгдсэн акц зохион байгуулагдана. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 03-ны Лхагва гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Блью Скай Зочид буудал

09:00 цагт: Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан "Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний форум" болно. Утас: 91118403


Холидэй Инн Зочид буудал

09:00 цагт: “Төв, суурин газрын ундны усны чанар, аюулгүй байдал, цаашдийн зорилт” зөвлөлдөх уулзалт болно.


Гаалийн ерөнхий газар

10:00 цагт:Гаалийн улсын байцаагч нар албан тушаалаа урвуулан ашигласан зөрчлүүдийг илрүүлж, АТГ-д шилжүүлсэн болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 99145985.


ШУТИС-ийн номын сан

10:00 цагт: Монгол инженерүүд цахилгааны хяналтын системийг нэвтрүүлсэн талаар мэдээлнэ. ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, “Ханап хангал зээрд” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол инженерүүдийн хөгжүүлж буй “Хэмжих хэрэгслийн удирдлага хяналтын систем”-ийг танилцуулна. Утас: 99061261.


Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны байр

10:30 цагт: "Оюу толгой" ХХК-ийн туслан гүйцэтгэгч "Эпирок Монголиа" ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос хуулийн хүрээнд ажил хаялт зарлахаар болж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 99149240, 94949454.


Д.Сүхбаатарын талбай

11:00 цагт:Хэвлэлийн эрх чөлөөний төлөөх нэгдсэн акц зохион байгуулагдана. Утас: 91118403


“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв

11:00 цагт: Үндсэн хуулийн талаарх мэдлэг төрийн албан хаагчдын дунд хийсэн судалгаагаар хангалтгүй байгаа тухай “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас мэдээлнэ.

11:30 цагт: Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Шинь шинь” ХХК нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа талаар иргэн Э.Болд мэдээлнэ.


Хуваалцах