ӨНӨӨДӨР: “Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” болно
- Өнөөдөр буюу 2022 оны долоодугаар сарын 5-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2022 оны долоодугаар сарын 5-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
“Туушин” зочид буудал
08:00 цагт: “Хувьсаж буй боловсрол” үндэсний хэлэлцүүлгийг Соёмбо танхимд зохион байгуулна.
Төрийн ордон
09:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт”-ын нээлтэд оролцож үг хэлнэ.
Нээлттэй нийгэм форум
11:00 цагт: "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процесс ба Хүний эрх" цуврал хэлэлцүүлгийн 2 дахь дугаарыг "Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг" сэдвийн хүрээнд зохион байгуулна. Хэлэлцүүлгийг Нээлттэй нийгэм форумын “Open society forum” фэйсбүүк хуудсаар шууд дамжуулна. Утас: 76113207
“Новотел” зочид буудал
11:00 цагт: Аудитын компанийн захирлуудын семинар IV давхрын хурлын танхимд болно.
Соёлын өвийн үндэсний төвийн шинэ байр
12:00 цагт: Буянт ухаа дахь Соёлын өвийн үндэсний төвийн шинэ байранд соёлын биет бус өвийн “Өв эрдэнэ” театрын нээлтийн ажиллагаа болон хэвлэлийн хурал болно. Утас: 319015, 319017
Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо
12:00 цагт: Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд шинээр ашиглалтад орж буй Гудамжны сагсан бөмбөгийн талбайд “Баянзүрх цом” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний нээлт болно. Утас: 86057173
Засгийн газрын XI байр
13:30 цагт: Шүүхийн сахилгын хорооноос “Шүүхийн сахилгын хорооны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хагас жилийн мэдээлэл” өгөх хэвлэлийн хурал зохион байгуулна. Утас: 99248280
Хавдар судлалын үндэсний төвийн Эрдмийн өргөө
14:00 цагт:Хорт хавдрын туяа эмчилгээний хөгжлийг 20 жилээр урагшлуулсан IMRT, VMAT технологийг нэгэн зэрэг нэвтрүүлсэн талаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99063902
“Мөсөн Өргөө” - Steppe Arena
18:00 цагт: Олон улсын хоккейчдын “Friendship cup Mongolia - 2022" нөхөрсөг тоглолт болно.


















