ӨНӨӨДӨР: “Хот, хөдөөгийн сэргэлт” хэлэлцүүлэг болно
- Өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 25-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 25-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
НЗДТГ-ын шинэ байр
09:00 цагт: “Хот, хөдөөгийн сэргэлт” хэлэлцүүлэг Яармагт байрлах НЗДТГ-ын шинэ байранд болно.
МҮХАҮТ
09:00 цагт: БНЭУ-аас Монгол Улсад Элчин сайдын яам, МҮХАҮТ хамтран "Монгол-Энэтхэгийн худалдаа, технологи, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” бизнес хэлэлцүүлэг зохион байгуулна.
Сүхбаатарын талбай
09:00 цагт: Хэл бичгийн ухааны доктор, дэд профессор Ш.Баттөр Ч.Мөнхбаярыг хилсээр хэлмэгдүүлсэн гэх асуудлаар хугацаагүй суулт зарлана.
Төрийн ордон
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
ХӨСҮТ -ийн Сүрьеэгийн клиникийн тасаг
10:00 цагт:Засгийн газар, ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар 2021-2022 онд хийсэн Бүтээн байгуулалт, их засварын ажлуудын нэгдсэн нээлтийн арга хэмжээ болно. Утас: 93116060, 99741854


















