Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Хотжилт ба хүрээлэн буй орчин-2022” зөвлөлдөх уулзалт болно

Өнөөдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Хотжилт ба хүрээлэн буй орчин-2022” зөвлөлдөх уулзалт болно
ӨНӨӨДӨР: “Хотжилт ба хүрээлэн буй орчин-2022” зөвлөлдөх уулзалт болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Милленниум плаза

09:00 цагт: Уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах эмнэлзүйн сургалт болно. Тус сургалтад 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагын уламжлалт анагаах ухааны 250 эмч, мэргэжилтнүүд, удирдах түвшний менежерүүд хамрагдана. Утас: 88027947


МУИС-ийн Номын сан

09:00 цагт: "Хот төлөвлөлтийн асуудал ба шийдэл” сэдэвт “Хотжилт ба хүрээлэн буй орчин-2022” зөвлөлдөх уулзалт МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд эхэлнэ.


ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

10:00 цагт: "Холбооны эрх зүйн байдлын тухай болон сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд: ИНБ-уудын байр суурь" сэдвээр олон талт цахим хэлэлцүүлэг болно. (ID: 88004775142, Pass: 484814)

10:00 цагт: Авлигатай тэмцэх газраас албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн асуудлаар цахим уулзалт хийнэ. Уулзалтын үеэр ХОМ-ийг хэрхэн мэдээлэх, хяналт шалгалтаар илэрдэг нийтлэг зөрчлүүд, үндэслэлгүй хөрөнгөжсөн болон хууль бусаар орлого олж байгаа зарим зөрчлийн талаар ярилцана. Утас: 80750912


Монгол-Солонгосын Политехник Коллеж

10:00 цагт:Монгол-Солонгосын Политехник Коллежид хэрэгжүүлсэн “Түншлэлд Суурилсан Техникийн Болон Мэргэжлийн Боловсрол, Сургалт” төслийн үр дүнг танилцуулах үйл ажиллагаа болно. Утас: 96764547


Шинжлэх ухаан, техникийн их сургууь

11:00 цагт: Б.Дунгаамаагийн "Монгол дээлийн зохион бүтээлт" номын нээлт болно. /ШУТИС-ын 8-р байр. Хурлын танхимд/ Утас: 99195384


Авлигатай тэмцэх газар

18:00 цагт: Авлигатай тэмцэх газар, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв хамтран зарласан "Түүний түүх" уралдааны бүтээлийг хүлээн авна.

Хуваалцах