Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "Хотын стандарт" хэлэлцүүлэг болно

Өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: "Хотын стандарт" хэлэлцүүлэг болно
ӨНӨӨДӨР: "Хотын стандарт" хэлэлцүүлэг болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Нийслэлийн Засаг захиргааны V байр

09:00 цагт: Хотын стандартын хоёрдугаар ээлжийн стандартуудыг батлуулахтай холбоотойгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, иргэд, олон нийтээс санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулна. Утас: 91116904, 99763656 /Иргэний танхимд/


Төрийн ордон

10:00 цагт: Монгол Улсын Их Хурлын 2022 оны Намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан болно.

11:00 цагт: Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд, И.Мөнхжаргал нараар ахлуулсан ажлын хэсгийн гишүүд АН-ын зөвшилцлийн ажлын хэсгээс гарсан шийдвэрүүдийг танилцуулна.


Стандарт хэмжил зүйн газар

10:00 цагт:Улсын гэмтэл согогийн төв эмнэлэг (УГТЭ) эрүүл мэндийн салбарт анх удаа 7 чиглэлээр ISO-9001:2015 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн тул баталгаажуулалтын сертификатаа хүлээн авна.


"Монгол ньюс" мэдээллийн төв

11:00 цагт: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга, удирдлагуудуудтай холоотой асуудлаар “Мон­­голын өрхийн анагаах ухааны мэргэжилт­­­нүү­­дийн холбоо”-ноос мэдээлэл хийнэ.


Төв цэнгэлдэх хүрээлэн

11:00 цагт:Хан-Уул дүүргийн хог тээврийн байгууллагуудад хог тээврийн 11 автомашин хүлээлгэн өгнө. Утас: 88108410

Хуваалцах