Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Хотын стандартын нэгдсэн зөвлөгөөн болно

Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: Хотын стандартын нэгдсэн зөвлөгөөн болно
ӨНӨӨДӨР: Хотын стандартын нэгдсэн зөвлөгөөн болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.



Туушин зочид буудал

09:30 цагт: "Төв Азийн эртний нүүдэлчдийн хадны зураг" Олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. /"Сүлд" танхимд/


Блью Скай Зочид буудал

10:00 цагт:Улаанбаатар хот анх удаа "Хотын стандарт"-ыг энэ энэ оны 10 дугаар сарын 01-нээс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан зохион байгуулах "Хотын стандартын нэгдсэн зөвлөгөөн" эхэлнэ. /"Даймонд" танхимд/ Утас: 99037310, 99763656


Millennium Mall

11:00 цагт:Солонгосын спорт болон чөлөөт хувцасны №1 болох "XEXIMIX" брэндийн Монгол дахь албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болно.


Бий контемпорари арт галерей

11:00 цагт: МУЭ-ийн гишүүн зураач П.Ганбатын "Чихэн доторх нүд" бие даасан үзэсгэлэн нээгдэнэ.


ТБД Андууд

11:00 цагт: МЭГУМ галерей дэлгүүрийн нээлт, ТНГРИЗ брэндийн танилцуулга болж, уран зураг, уран бичлэгийн үзэсгэлэн дэлгэгдэнэ. Утас: 90061119, 99062228


Театрын музей

11:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Хүрэн халзан хуур" хөмрөг болон өвлөн уламжлагчдад хадгалагдаж буй хуурын үзэсгэлэн дэлгэгдэнэ.


Корпарейт зочид буудал

11:00 цагт: Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбооны 40 жилийн ойн баярын хурал болно. /Corparate Hotel, Event Hall/ Утас: 99550861

13:00 цагт: "Нүүр ам судлал" салбар дундын хурал болно. Утас: 99550861


Монголын үндэсний музей

11:30 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Монголчуудын уламжлалт ааруул" музейн боловсролын хөтөлбөр эхэлнэ.


Халдварт өвчин судлалын үндэсний төв

12:00 цагт: Ковидын шинэ хувилбарын эмнэлзүйн мэдээлэл, манай улсад хэвтэж эмчлүүлж буй хүмүүсийн эмнэлзүйн байдал, гэрээр эмчлэх зөвлөгөө, шинэ хувилбарын тархалт, Томуу болон ковидын вакцинжуулалтын талаар мэдээлэл өгнө. Утас: 99797227


Монгол Улсын Багшийн их сургууль

11:00 цагт: Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний жанжин штаб болон "Эерэг тэмүүлэл" ТББ-тай хамтран“Эх оронч залуу” арга хэмжээг зохион байгуулна.

13:00 цагт: МУБИС-ийн Оюутны хөгжлийг дэмжих "Эерэг сэтгэлгээний танхим"-ын нээлтийн ажиллагаа болно. /МУБИС-ийн А байрны 1 давхар/ Утас: 90099099


Шинжлэх ухаан, техникийн их сургууль

14:00 цагт:"Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний 30 дугаар хурал болно. /ШУТИС-ийн 8-р байрны 12 давхарт Эрдэм шинжилгээ, инновацийн төв/ Утас: 89062620


ANDRA ACADEMY

14:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Харилцаа хандлаг, гоо зүй"-н нээлттэй өдөрлөг болно.


Улсын филармони

14:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Гэрэгэ" өсвөрийн хөгжимчдийн анхдугаар уралдаан болно.


Улсын драмын эрдмийн театр

14:30 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Театр-үзэгч" хөтөлбөрийн нээлт болно.


Цагдаагийн "Сүлд" чуулга

15:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Ганц цагаан шувуу" сюрралист моно дуурь тоглогдоно.

Хуваалцах