Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяний нээлт болно

Өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 04-ний Мягмар гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяний нээлт болно
ӨНӨӨДӨР: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяний нээлт болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 04-ний Мягмар гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Хөдөө аж ахуйн их сургууль

09:30 цагт:“ХАА-н бүтээгдэрүүн, технологи инновац” сэдэвт олон улсын хурал болно. Утас: 99062806 /ХААИС-ийн Захиргааны 1-р байрны Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд/


Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон

10:00 цагт:Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяний нээлт болно. Утас: 99815918.


Оросын соёл, шинжлэх ухааны төв

10:00 цагт: “Барилгын салбарын сэргэлт” чуулга уулзалт болно. Утас: 88009917


Шинжлэх ухаан техникийн их сургууль

10:00 цагт: Дэлхийн эрүүл мэндийн өдрийг угтан “Зөв хооллолт-Эрүүл мэндэд” уулзалт сургалт болно. ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн судлаач, эрдэмтэн, багш нар монголчуудын хооллолт, эрүүл мэнд дэх нөлөөллийн судалгааны үр дүнг танилцуулна. Утас: 99106580 /Номын санд/


"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв

11:00 цагт: Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос байгууллагын үйл ажиллагаа ба “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн тухай мэдээлнэ.


Шангрила зочид буудал

11:00 цагт: Азийн хөгжлийн банкнаас жил бүр эрхлэн гаргадаг "Азийн хөгжлийн төлөв" эдийн засгийн тайлангаа танилцуулна. Энэ үеэр Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл, цаашдын төлөвийг нарийвчлан мэдээлнэ.

Хуваалцах