Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Хөгжлийн бэрхшээлтэй хосуудын хуримын ёслол болно

“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх нь” сэдэвт туршлага солилцох Үндэсний бага хурал “Blue Sky” зочид буудлын “Кристал” танхимд болно. Хуралд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Европын Холбооны элчин сайд, ноён Траяан Христи, Мадридын Клубын гишүүн,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ӨНӨӨДӨР:  Хөгжлийн бэрхшээлтэй хосуудын хуримын ёслол болно
ӨНӨӨДӨР: Хөгжлийн бэрхшээлтэй хосуудын хуримын ёслол болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 10 дугаар сарын 23-ны өдөр болох зарим үйл явдлын хураангүйг хүргэж байна.


BLUE SKY ЗОЧИД БУУДАЛ

08:30 ЦАГТ: “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх нь” сэдэвт туршлага солилцох Үндэсний бага хурал “Blue Sky” зочид буудлын “Кристал” танхимд болно. Хуралд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Европын Холбооны элчин сайд, ноён Траяан Христи, Мадридын Клубын гишүүн, Румын Улсын ерөнхий сайд асан, ноён Петр Роман, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг нар оролцож үг хэлнэ. Утас: 99829895, 88210052


ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН

09:00 ЦАГТ: Хууль зүйн үндэсний хүрээлэнд Сургуулийн эцэг эх багшийн үндэсний нэгдсэн холбооны стратеги, баримт бичгийг хэлэлцэх анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулна. Чуулга уулзалтад 8 аймгийн 20 сумын 31 сургуулийн багш, эцэг эхийн төлөөлөл оролцоно. Утас: 88054340


Монголын Хүүхдийн ордон

09:00 ЦАГТ: Сүхбаатар дүүргийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, сурагчдын эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, сургуулийн эргүүл болон өсвөрийн сэргийлэх бүлгэмийн ажиллагааг эрчимжүүлэх, сурагчид, тэдний эцэг, эх, багш, нийгмийн ажилтны хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор зохион байгуулах буй "Дэвжээ" тэмцээн болно. Утас: 89021096, 80776192


ХХААХҮЯ

09:00 ЦАГТ: “Бизнесийн зөвлөх үйлчилгээ” уулзалт, хэлэлцүүлэг ХХААХҮЯ-ны нэг давхарын хурлын танхимд эхэлнэ. Тус уулзалт хэлэлцүүлгээр бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд ямар асуудал тулгарч байна, түүнийг хэрхэн шийдэх, төрөс энэ төрлийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагыг яаж дэмжих, хамтран ажиллах талаар хэлэлцэнэ. Утас: 80019000


HOLIDAY Inn ЗОЧИД БУУДАЛ

09:30 ЦАГТ: БОАЖЯ-ны захиалгаар АХБ-ны Ядуурлыг бууруулах сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Ойн генетик нөөц хамгаалал” төслийн хүрээнд Монконсалт ХХК, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн болон “Ойн биологийн олон янз байдлын Төв” ТББ хамтран гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн 18 сарын хугацаанд гүйцэтгэсэн ажлын талаарх хэлэлцэх семинар болно. Утас: 70162775, 99096941


ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР

11:00 ЦАГТ: Үндэсний аудитын газрын 412 тоот өрөөнд "Цэвэр агаар" сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлуудын үр дүнг танилцуулах ажиллагаа болно. Утас: 88059005


Эрдэнэс Таван Толгой ХК-ийн төв байр

11:00 ЦАГТ: Иргэний нийгэм,ТББ нэгдэж Эрдэнэс Таван Толгой болон 1072-хувьцааны асуудлаар мэдэгдэл хийнэ Мөн Эрдэнэс Таван Толгой коипанийн тев оффист шаардлагын хариу нэхэж суулт хийнэ. Утас: 99191388, 88117157


ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДОН

11:30 ЦАГТ: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Гэрлэх ёслолын ордонтой хамтран хөгжлийн бэрхшээлтэй хосуудын хуримын ёслолыг зохион байгуулах гэж байна. Утас: 99851606, 99042569


"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв

11:30 ЦАГТ: "Уул уурхайгүй Хөвсгөл ТББ" болон Хөвсгөлийн нутгийн иргэдийн төлөөлөл хамтран Хөвсгөлийн уул уурхайд зориулагдсан төмөр замыг эсэргүүцэж Хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 99909835


БИШРЭЛТ ЗОЧИД БУУДАЛ

14:00 ЦАГТ: Монгол-Япон Улсын Засгийн газрын хоорондын хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа нүүрстөрөгч багатай, байгаль орчинд ээлтэй техник технологийг нэвтрүүлэх замаар хүлэмжийн хийн ялгаралыг бууруулан кредит олгох механизмын санхүүжилтын хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж, санхүүжилтийн төрлүүд сэдвээр дэлгэрэнгүй мэдээллийг өгөх семинарыг зохион байгуулна.


ТӨРИЙН ОРДОН

14:00 ЦАГТ: Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг "Нээлттэй сонсголын танхим"-д болно.

16:00 ЦАГТ: Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд

Хуваалцах