Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн нээлт болно

-Өнөөдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна–

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн нээлт болно
ӨНӨӨДӨР: “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн нээлт болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Төрийн ордон

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

Засгийн газрын III байр

09:00 цагт: Үндэсний статистикийн хорооны удирдах ажилтны зөвлөгөөн 401 тоотод болно.

ХХААХҮЯ

10:00 цагт: "Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье" хоёр дахь шатны арга хэмжээний нээлтийн ажиллагаа болно.

МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төв

10:30 цагт: Монголын хүнсчдийн холбоо сар шинийн баярыг тохиолдуулан ард иргэдэд хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээний талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Утас: 70160086

Баянгол дүүрэг

12:00 цагт: Монгол улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Монголд хэрэгжүүлж буй томоохон төсөл болох “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хүлээлгэн өгөх ажиллагаа, нээлтийн ёслол болно. Утас: 99931551

Хуваалцах