Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол болно

Өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 06-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол болно
ӨНӨӨДӨР: Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 06-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Монгол бөхийн өргөө

10:00 цагт: Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос “Монгол наадам-Монгол адуу” хэлэлцүүлэг зохион байгуулна.


Гэмтэл согог судлалын үндэсний төв

11:00 цагт: Жүжигчин Г.Алтаншагай тэргэнцэр хандивлана.


“Монгол ньюс” мэдээллийн төв

11:00 цагт: “Хустайн цогцолборт газар” төв, Их говийн дархан цаазат газрын Б хэсэг, “Хомын талын тахь” ТББ, “Олон улсын тахь” группээс Монголд тахь сэргээн нутагшуулсны 30 жилийн ойн талаар мэдээлнэ.


Үндэсний мэдээллийн төв

11:30 цагт: Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбооноос “Мөнх тэнгэрийн зарлигийг сонордуулах нь” сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.


Төрийн ордон

13:00 цагт: “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулах Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол эхэлнэ.


Сүхбаатарын талбай

14:00 цагт: Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос Ерөнхийлөгчид өргөх бичиг, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх талаар хэвлэлийн хурал хийнэ.

Хуваалцах