ӨНӨӨДӨР: "Хөшөө түүх өгүүлнэ: Цаг хугацааны аялал" болно
10:00 цагт: "Мянган залуус Улаанбаатар хотынхоо түүхэн хүмүүсийн хөшөөтэй танилцах танин мэдэхүй, соён гэгээрлийн "Хөшөө түүх өгүүлнэ: Цаг хугацааны аялал" Чингисийн талбайгаас эхэлнэ.
Мэдээллийн алба

10:00 цагт: "Мянган залуус Улаанбаатар хотынхоо түүхэн хүмүүсийн хөшөөтэй танилцах танин мэдэхүй, соён гэгээрлийн "Хөшөө түүх өгүүлнэ: Цаг хугацааны аялал" Чингисийн талбайгаас эхэлнэ. Утас: 88113330, 88197878, 94448977
10:00 цагт: Нийслэл хот байгуулагдсаны 376 жилийн ойн хүрээнд хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилготой “Хөгжлийн харандаа” экспо Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулагдана. Утас: 88087730, 99736124
11:00 цагт: Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Бүх нийтээр мод тарих” энэ намрын арга хэмжээнд оролцож Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарина.
11:00 цагт: БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг "Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн хүрээнд Ддамбадаржаа дахь Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт мод тарина. Утас: 88087817, 88008075
12:00 цагт: Аудитын байгууллагуудын дундах спортын тэмцээний нээлт Буянт Ухаа спорт цогцолборт болно. Утас: 88086225
13:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олон тус дүүргийн XIV хороо буюу Сэлбэ голын эрэгт байрлах цэцэрлэгт хүрээлэнд мод тарина. Утас. 99000344, 96646863
14:00 цагт: Германы Хамтын Ажиллагааны байгууллага, МУИС-ийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулиас зохион байгуулж буй "UB IMPULSE" нэртэй олон нийтийн хэлэлцүүлэг МУИС-н ЭЗДС хажууд 5 байранд болно. Утас: 99199511
17:00 цагт: Батлан хамгаалах яаманд АНУ-ын Засгийн газраас 35 ширхэг цэргийн зориулалттай автомашиныг буцалтгүй тусламжаар өгөх ёслолын ажиллагаа тус яаманд болно. Утас: 99121715


















