ӨНӨӨДӨР: "Хүүхдийн илүүдэл жин ба таргалалтаас сэргийлэх нь" хэлэлцүүлэг болно
Өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 09-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 09-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Blue Sky зочид буудал
09:00 цагт: "Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг хамтдаа" нөлөөллийн уулзалт болно. Утас: 88093533
ГАДААД ХАРИЛЦЛААНЫ ЯАМ
09:00 цагт: Монгол Улс Цөмийн зэвсэггүй статусаа зарласны түүхт 30 жилийн ойн хүрээнд “Цөмийн зэвсэггүй бүсүүд: Ач холбогдол, сорилтууд, хэтийн төлөв” олон улсын хурал болно.
“Туушин” зочид буудал
10:00 цагт: "Хүүхдийн илүүдэл жин ба таргалалтаас сэргийлэх нь" хэлэлцүүлэг болно. Утас: 88107411
Хэвлэлийн хүрээлэн
10:00 цагт: НҮБ-ын Ардчиллын сангийн дэмжлэгтэйгээр Хэвлэлийн хүрээлэнгээс хэрэгжүүлж буй төслийн хүрээнд сэтгүүлч, иргэний нийгмийн идэвхтнүүд хамтран хэрэгжүүлсэн 10 санаачилгыг танилцуулна.
“Интерном” номын дэлгүүр
12:00 цагт: “Баяншарга” сонин, bayansharga.mn сайтын эрхлэгч Л.Борын хариуцлагагүй уул уурхайг халж, газар дэлхий, уул усаа хамгаалах тэмцлийн түүхээ хураангуйлсан “Шаргын уулаа хамгаалан тэмцсэн минь учиртай” номын нээлт болно.
Norphey Art Galerei
15:00 цагт: Зураач Я. Булганы “Таталбар зургийн мастер класс” үзэсгэлэнгийн нээлт болно.


















