Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "Хүүхдийн хүмүүжил, хөгжлийн орчин" сэдэвт сургалт болно

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Хуралдаанаар нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газруудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хэрэгжилт үр дүнд гүйцэтгэлийн аудит хийсэн тухай танилцуулга болон нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай хэлэлцэнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
ӨНӨӨДӨР: "Хүүхдийн хүмүүжил, хөгжлийн орчин" сэдэвт сургалт болно
ӨНӨӨДӨР: "Хүүхдийн хүмүүжил, хөгжлийн орчин" сэдэвт сургалт болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 21-ний Лхагва гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд толилуулж байна.

Төрийн ордон

08:00 цагт: Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан Засгийн газрын хуралдааны танхимд болно.

09:00 цагт: “Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын халдварын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг “Жанжин Д.Сүхбаатар” танхимдболно.

10:00 цагт: Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд болно.

11:00 цагт: УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

14:00 цагт: Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд болно.

14:00 цагт: Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд болно.

14:00 цагт: УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

НЗДТГ-ын а заал

09:00 цагт: Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Хуралдаанаар нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газруудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хэрэгжилт үр дүнд гүйцэтгэлийн аудит хийсэн тухай танилцуулга болон нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай хэлэлцэнэ.

Пума Империал зочид буудал

09:00 цагт: "Амьсгалах эрх - Агаарын бохирдлыг бууруулахад иргэний үүрэг оролцоо” Иргэний нийгмийн байгууллагуудын Үндэсний зөвлөлдөх уулзалт Пума Империал зочид буудлын хурлын танхимд эхэлнэ. Утас 99663996

СТӨ-НИЙ УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ

09:00 цагт: "Шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" үзэсгэлэн үргэлжилнэ. 2018 оны үзэсгэлэнгийн "Шилдэг бүтээгдэхүүн"-ийг тодруулна.

нийслэлийн Улаанбаатар чуулга

09:00 цагт: Сүхбаатар дүүргийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх зорилго бүхий "Ногоон гэрэл-Цагаан шугам" тэмцээн болно. Утас: 89021096, 80776192

урлах эрдмийн дээд сургууль

09:00 цагт: “Гутлын зохион бүтээлт” цахим сургалтын хөтөлбөрийн албан ёсны нээлт болно. Утас: 8001-9000, 9909-1156

ХХААХҮЯ

09:00 цагт: Органик хүнс, хөдөө аж ахуй үндэсний III чуулганыг угтсан “Органик бордоо” сэдэвт сургалт болно. Утас: 8001-9000

Үндсэн хуулийн цэц

09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн хуралдаан болно. Хуралдаанаар Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ.

holiday inn зочид буудАЛ

09:30 цагт: “Аялал жуулчлалын салбарын Маркетинг” сэдэвт Holiday Inn зочид буудлын хурлын танхимд болно. Утас: 99194118

монголын хүүхдийн ордон

10:00 цагт: "Хүүхдийн хүмүүжил, хөгжлийн орчин" сэдэвт сургалт болно. Утас: 88059360

MN Мэдээллийн төв

11:00 цагт: 11.00 Засгийн газрыг огцруулах тухай асуудлаар ХҮНамаас байр сууриа илэрхийлнэ.

11:30 цагт: Монголын шүүхийн ахмадуудын холбооноос Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар мэдээлэл хийнэ. Ахмад шүүгчид уг асуудлаар байр сууриа илэрхийлж, УИХ, Засгийн газарт мэдэгдэл хүргүүлэх юм. Утас: 89936399

12:00 цагт: “Шударга иргэдийн фронт”, Үндэсний ХАС хөдөлгөөн, Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн зэрэг иргэний нийгмийн байгууллагуудаас Засгийн газрыг огцруулах асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

хэвлэлийн хүрээлэн

11:00 цагт: УИХ-ын гишүүд, улс төрийн зарим албан тушаалтан гэмт хэрэгтэй холбоотой байж болзошгүй талаар "Даяар Монгол" хөдөлгөөн, "Хөх Монгол" бүлгэмийнхэн мэдэгдэл хийнэ. Утас: 350002

12:00 цагт: Шатахууны үнийн өсөлттэй холбоотой нийтийн тээврийн салбарт тулгамдаад байгаа асуудлын талаар нийтийн тээврийн 17 компани хамтарч мэдээлэл хийнэ. Утас: 350002

МҮХАҮТ

12:00 цагт: Монгол-Оросын жижиг, дунд үйлдвэрлэгчдийг уулзуулах, зуучлах, бизнесийн гарц боломжийг өргөжүүлэх зорилготой “Азийн хаалга” (Ворота в Азию) хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн 29 дэх удаагийн үзэсгэлэн, бизнес форум үргэлжилнэ. Утас: 99090339

БУСАД...

09:00 цагт: Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний Драгон, Мишээл, 6 буудал, Дүнжингарав төвүүдэд болно.

Хуваалцах