ӨНӨӨДӨР: Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ
Өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Төрийн ордон
09:00 цагт: Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилнэ.
11:00 цагт:УИХ-ын ээлжит “хуулийн мэдээллийн цаг”-т УИХ-ын гишүүн Ж.Бат-эрдэнэ оролцож, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар мэдээлэл хийнэ.
Зам, тээврийн хөгжлийн яам
10:00 цагт: Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод "УБТЗ-д үүссэн авлига, албан тушаалын гэмт хэрэг, ажлын байрны дарамт хүчирхийлэл, төмөр замчдын цалин хөлс зэрэг" асуудлуудаар шаардлага хүргүүлж, мэдэгдэл хийнэ. Утас: 86110009
Үндэсний статистикийн хороо
10:00 цагт: Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар ХНХЯ, ҮСХ, ЦХХХЯ-д хамтран мэдээлэл хийнэ.
Офицеруудын ордон
11:00 цагт: Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн төлөөлөлтэй уулзалт хийнэ. Утас: 89125099
МҮЭ-ийн холбоо
11:00 цагт: ТҮ-ийн цалин хөлсний доод хэмжээ, Төрд ажилласан удаан жилийн нэмэгдэл"зэрэг сэдвээр Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 95022859, 99149240
Блю скай зочид буудал
18:00 цагт: ЦХХХ-ны сайд Н.Учрал болон бусад албаны хүмүүс сэтгүүлчидтэй "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" хуулийн талаар танилцуулга уулзалт хийнэ. Утас:99103830


















