ӨНӨӨДӨР: "Хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоо" цахим хэлэлцүүлэг болно
Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Удирдлагын академи
09:00 цагт: Номын санч, мэдээллийн ажилтны IX зөвлөгөөн болно.
Богд хааны ордон музей
10:00 цагт: "Монголын язгуур гар урлал, зээгт наамал" зорилтот бүлэгт зориулсан сургалт болно.
“Zoom” платформоор...
10:00 цагт: "Хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоо" олон талт цахим хэлэлцүүлэг болно. Утас: 99094203
Монголын Уран зургийн галерей
10:00 цагт: Төрийн шагналт уран барималч Ц.Амгалангийн "Тэмүүлэл" уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэнэ.
МУИС-ын номын сан
10:00 цагт: "Орлоготой оюутан - цагийн ажилд зуучлах өдөрлөг" үргэлжлэн зохион байгуулагдана.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
10:30 цагт:Ардчилсан намын нэхэмжлэлтэй Дээд шүүхэд холбогдох захиргааны хэргийг хариуцагч Дээд шүүхийн давж заалдах гомдлоор Захиргааны давж заалдах шүүх хянан хэлэлцэнэ.
Монголын үндэсний музей
11:30 цагт: "Ухаант Цэцэнхүүгийн музейн аялал" музейн боловсролын хөтөлбөр эхэлнэ.
Халдварт өвчин судлалын үндэсний төв
11:30 цагт:Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, вакцинжуулалт болон шинээр бүртгэгдсэн коронавирусийн талаар мэдээлэл өгнө. Утас: 89647777
Хавдар судлалын үндэсний төв
13:30 цагт: Хавдар судлалын үндэсний төв, Монгол геном төсөл, хавдрын генетикийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг зурах ажиллагаа болно. Утас: 99801054


















