Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Хуулийн мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурал болно

Өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Хуулийн мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурал болно
ӨНӨӨДӨР: “Хуулийн мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурал болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Төрийн ордон

11:00 цагт:УИХ-ын ээлжит “Хуулийн мэдээллийн цаг” хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Э.Бат-Амгалан нар оролцоно. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн талаар, Шүүх шинжилгээний байгууллагын тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нар тус тус мэдээлэл хийнэ.


МҮЭ-ийн холбооны байр

11:00 цагт: Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос сүүлийн үед УБТЗ-ын авлига, албан тушаалын гэмт хэрэг, ажлын байран дахь дарамт хүчирхийлэл болон цаг үеийн бусад асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 86110009, 99149240


Халдварт өвчин судлалын үндэсний төв

11:00 цагт:Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, Ковидын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ. Утас 89647777


Үндсэн хуулийн цэц

12:00 цагт: Сэтгүүлч Ч.Лодойсамбуу 2023 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн, Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтыг илтэд зөрчсөн хууль, тогтоол шийдвэрүүдийг хүчингүй болгох маргаан үүсгэж, Үндсэн хуулийн цэцэд хандана. Утас: 91913865

Хуваалцах