Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Хуурай боомт хөгжүүлэх асуудлаар олон улсын шинжээч нарын түвшний техникийн зөвлөлдөх уулзалт болно

- Өнөөдөр буюу 2022 оны аравдугаар сарын 18-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Хуурай боомт хөгжүүлэх асуудлаар олон улсын шинжээч нарын түвшний техникийн зөвлөлдөх уулзалт болно
ӨНӨӨДӨР: Хуурай боомт хөгжүүлэх асуудлаар олон улсын шинжээч нарын түвшний техникийн зөвлөлдөх уулзалт болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2022 оны аравдугаар сарын 18-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Гадаад харилцааны яам

09:00 цагт: "Монгол Улсад хуурай боомт хөгжүүлэх асуудлаар олон улсын шинжээч нарын түвшний техникийн зөвлөлдөх уулзалт" болно.

“Блю скай”

10:00 цагт: Монгол дахь Америкийн худалдааны танхим Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын авто дистрибьютерийн ассоциацитай хамтран "Түгжрэлийн эсрэг нийтээрээ" сэдэвтэй хэлэлцүүлэг “Топаз” танхимд зохион байгуулна.

“PUMA IMPERIAL”

09:00 цагт: Архангай аймгийн эрчим хүчний хэмнэлтийн ажлын хэсэг шийдвэр гаргагчидтай санал солилцох уулзалт болно.

“Режис плэйс” оффис

11:00 цагт: Кино урлагийг дэмжих сангаас зарласан 2022 онд санхүүжүүлэх кино төслийн сонгон шалгаруулалтын талаар Кино урлагийн зөвлөлийн бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал 405 тоотод мэдээлэл хийнэ.

Автотээврийн үндэсний төв

11:00 цагт: “Охидын манлайлал” хэлэлцүүлэг АТҮТ-ийн хурлын танхимд болно. НИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа зочноор оролцоно.

Хэвлэлийн хүрээлэн

12:00 цагт:Хэвлэлийн хүрээлэнгээс зохион байгуулдаг Зангиагүй уулзалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцоно. Стандарт, хэмжил зүйн салбарыг шинэ шатанд гаргах, Мэргэжлийн хяналтын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх асуудлаар Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар болон цаг үеийн бусад /Улсын төсөв, мөнгөний бодлого, томоохон төсөл хөтөлбөрүүдийн явц, гамшгийн аюул занал/ асуудлаар хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй мэдээлэл өгнө. Утас: 350002, 89017101

Хуваалцах