ӨНӨӨДӨР: Мал тооллогын жилийн эцсийн урьдчилсан дүнг танилцуулна
- Өнөөдөр буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
ТӨРИЙН ОРДОН
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБОО
10:00 цагт: МҮЭ-ийн холбооноос цалин хөлс, амьжиргаа, нийгмийн хамгааллын асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 99027019, 88007709
ХБХХЕГ-ЫН БАЙР
11:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар (ХБХХЕГ)-т хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн хамтран ажилладаг байгууллагуудын хамтарсан уулзалт, арга хэмжээ зохион байгуулна. Утас: 99931551
ЗАСГИЙН ГАЗРЫН III БАЙР
11:00 цагт: 2018 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнг Үндэсний статистикийн хорооны мэдээллийн танхимд хүргэнэ.
СҮХБААТАРЫН ТАЛБАЙ
11:00 цагт: МАНАН дэглэмийн эсрэг жагсаал болно.
МОНЦАМЭ АГЕНТЛАГИЙН БАЙР
12:00 цагт: Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Монгол Мессенжер” сонины газраас “Монголын үнэт зүйлс” сэдвийн дор ИБУИНВУ-ын Элчин сайдын яам болон МИАТ компанитай хамтран зохион байгуулсан англи хэлээрх зохион бичлэгийн анхдугаар уралдааны шагнал гардуулах ёслол болно. Утас: 266740, 99730219
УДБЭТ
12:00 цагт: Монгол Улсад хөгжмийн театр үүсч хөгжсөний 68 жил, УДБЭТ-ын 55 жилийн ойн арга хэмжээ, үйл ажиллагааны талаар тус театрын хоёрдугаар давхрын зааланд мэдээлэл хийнэ.
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР
14:00 цагт: “Цэгээр наадъя-хөгжилтэй хөгжүүлэх үйл ажиллагаа” уралдааны тайлангийн баяр, шалгарсан 45 багш удирдлагад шагнал гардуулах ёслолын ажиллагаа 202 тоотод болно. Утас: 99158825


















