Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "Монгол дахь зудын эрсдэл ба менежмент" сэдэвт чуулга уулзалт болно

"Хохирол нөхөн төлүүлэх эрхийн хэрэгжилтийн зарим асуудал" сэдэвт өглөөний уулзалт Нээлттэй нийгэм форумын байранд болно. Илтгэгчээр ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир оролцоно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ӨНӨӨДӨР: "Монгол дахь зудын эрсдэл ба менежмент" сэдэвт чуулга уулзалт болно
ӨНӨӨДӨР: "Монгол дахь зудын эрсдэл ба менежмент" сэдэвт чуулга уулзалт болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 22-ны Пүрэв гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд толилуулж байна.

Нээлттэй нийгэм форум

08:00 цагт: "Хохирол нөхөн төлүүлэх эрхийн хэрэгжилтийн зарим асуудал" сэдэвт өглөөний уулзалт Нээлттэй нийгэм форумын байранд болно. Илтгэгчээр ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир оролцоно.

Гадаад Харилцааны яам

09:00 цагт: Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоотой хамтран хэрэгжүүлж байгаа Монгол Улс-Европын холбооны хүний эрхийн диалогийг дэмжих төслийн хүрээнд “Хүүхдэд ээлтэй эрүүгийн эрх зүйн тогтолцоо: Өсвөр насны хүний хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа” сэдэвт бага хурал ГХЯ-ны "Зөвшилцөл" танхимд болно. Утас: 88065806

Улаанбаатар зочид буудал

09:00 цагт: “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” хэлэлцүүлэг Улаанбаатар зочид буудал 6 дугаар давхарт болно. Утас: 88098020

Blue Sky зочид буудал

09:00 цагт: "Монгол дахь зудын эрсдэл ба менежмент" сэдэвт мэдлэг солилцох чуулган Blue Sky зочид буудлын Топаз танхимд болно. Чуулганыг Ус Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн, Япон улсын Нагояа Их Сургууль, Пипл Ин Нийд ОУТББ, Их Британи улсын Оксфордын Их Сургууль хамтран зохион байгуулж байна. Утас: 99743441

Бишрэлт зочид буудал

09:00 цагт: Хүний Эрхийн Үндэсний Комиссоос зохион байгуулах "Хүний эрхэд суурилсан бичил уурхай" уулзалт хэлэлцүүлэг, төслийн хаалтын ажиллагаа Бишрэлт зочид буудлын хурлын танхимд эхэлнэ.

Санхүү эдийн засгийн их сургууль

10:00 цагт: "Залуучууд судлал 2018" эрдэм шинжилгээний бага хурал болно. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулж байгаа тус хурлын үеэр залуучуудын хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, хөгжлийн орчин үйлчилгээ болон бусад тулгамдаж буй асуудлыг хөндсөн бүтээлүүдийг танилцуулна. Утас: 89017101

Новотел зочид буудал

10:00 цагт: "Данхар төр ба Монгол Улс" хэлэлцүүлэг болно.

MN-Мэдээллийн төв

11:00 цагт: Байгаль дэлхий өдрөөс өдөрт хүмүүсийн хязгааргүй хүсэл, эмх замбараагүй хэрэглээний улмаас доройтсоор байна. Бид байгаль дэлхийгээ хүнд хэцүү байдлаас аврахын тулд бага ч атугай өөрөөс шалтгаалж, хийж чадах зүйлсээрээ тус нэмэр болох цаг нэгэнт болжээ. Өнөөдөр дэлхийн дулаарал, байгаль орчины доройтолд хуванцар сав баглаа боодол, гялгар уутны хэрэглээгээ бууруулснаар дэлхий ээждээ ямар их хувь нэмэр болох тоо баримттай энэхүү хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирснээр танилцах болно. Хуралд төслийн санаачлагч Канадын Элчин Сайдын Яам, төслийг хэрэгжүүлэгч “Нарны хүүхдүүд мөрөөдөл” ТББ, хамтран ажиллагч Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, “Хоггүй монгол” ТББ оролцоно.

12:00 цагт: МАХН-аас Засгийн газрыг огцруулах асуудлаар байр сууриа илэрхийлнэ.

Holiday Inn зочид буудал

13:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмжийн хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Энэ үеэр сабтитл болон дохионы хэлийг телевизүүдэд нэвтрүүлэх болон вэб сайтыг хүртээмжтэй болгох боломжийн талаар панел хэлэлцүүлэг зохион байгуулж зөвлөмж гаргана. Утас: 99556825

МУИС-ийн номын сан

14:00 цагт: "Үйлдвэржилт ба Санхүүжүүлэлт" сэдэвт бодлогын нээлттэй хэлэлцүүлэг МУИС-ийн Номын сангийн 203 тоотод болно. Утас: 99111487

МИУС-ийн Төв байр

14:00 цагт: Уран бүтээлч Э.Отгонбаярын "Чингис хааны үеийн Монгол зураг" урлаг судлалын уулзалт МИУС-ийн Эрдмийн танхимд болно. Утас: 90992909, 99054668

Хүүхдийн төв номын сан

16:00 цагт: Хүүхдийн зохиолчдын "Шидэт номын найзууд" уран үгсийн чуулган Хүүхдийн төв номын санд болно. Энэ үеэр СУИС-ийн оюутнууд шилдэг бүтээлүүдийг танилцуулна. Утас 99615538

Хуваалцах