Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "Монгол эрдэнэ-2023" нэгдсэн тоглолт болно

Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 02-ны Мягмар гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: "Монгол эрдэнэ-2023" нэгдсэн тоглолт болно
ӨНӨӨДӨР: "Монгол эрдэнэ-2023" нэгдсэн тоглолт болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 02-ны Мягмар гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Налайх дүүрэг

11:30 цагт: Налайх дүүрэгт 50 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгын нээлт болно. Тус цэцэрлэгийн барилгын ажлыг Турк улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ТИКА)-ын зүгээс сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор санхүүжүүлсэн байна. Утас: 91555564


“Чингис хаан”-ы музей

11:40 цагт: Үндэсний бичиг үсгийн баярын нээлт болж, “Монгол үндэстэн” үзэсгэлэн нээгдэнэ.


Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн байр

12:00 цагт:Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээс салбарын шагнал, гишүүний үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулах үйл ажиллагаа болно.


БГД-ийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв

15:30 цагт: Туркийн хамтын ажиллагааны ТИКА байгууллага усалгааны болон агааржуулалтын системтэй өвлийн хүлэмж барьж байгуулсныг танилцуулна.


Соёлын төв өргөө

18:00 цагт: Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, уран бүтээлийн "Монгол эрдэнэ-2023" нэгдсэн тоглолт болно.

Хуваалцах