Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Монгол Мах” мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн анхдугаар чуулга уулзалт болно

Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР:  “Монгол Мах” мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн анхдугаар чуулга уулзалт болно
ӨНӨӨДӨР: “Монгол Мах” мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн анхдугаар чуулга уулзалт болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Корпорэйт Зочид Буудал Конвеншн Центр

09:00 цагт: “Монгол Мах” мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн анхдугаар чуулга уулзалт болно. Чуулганыг ХХААХҮЯ, Өрөг.мн, Туг.мн сайт хамтран зохион байгуулж байна. Утас: 80270023.


Туушин зочид буудал

09:00 цагт: “БЗДХ, ХДХВ/ДОХ-ын асуудлаарх үндэсний 8-р чуулган” болно. Утас: 80089200


Мишээл Экспо

10:00 цагт: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран "Эх орондоо хөдөлмөрлөх боломж 2022" хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөгийг "Мишээл экспо" олон улсын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулна. Утас: 88008781.


Төрийн ордон

10:00 цагт:Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан болно. /“Жанжин Д.Сүхбаатар” танимд/

10:00 цагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан болно. /“Их Эзэн Чингис хаан” танхимд/

14:00 цагт: УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна. /“Жанжин Д.Сүхбаатар” танхимд/

Хуваалцах