Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Монгол цэргийн жавхаа” ёслолын арга хэмжээ болно

11:30 цагаас Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд 2 дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол цэргийн жа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР:  “Монгол цэргийн жавхаа” ёслолын арга хэмжээ болно
ӨНӨӨДӨР: “Монгол цэргийн жавхаа” ёслолын арга хэмжээ болно. Зураг: МҮОНРТ

10:00 цагаас Засгийн газрын 18 дугаар ээлжит хуралдаан болно.

10:00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Оюутан цэрэг хөтөлбөрийн хэрэгжилттэй Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар танилцаж, МУИС-ийн 1 байр, 310 тоот, ШУТИС-ийн 2 байр, ТВ заал, МУБИС, 1 байр, 210, тоотод хичээллэж буй оюутан цэргүүдтэй уулзана.

10:00 цагаас Монголын эх баригч бага эмч нарын нийгэмлэгээс Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын эмзэг бүлгийн хүн ам ихтэй хороог сонгон, жирэмсэн, төрсөн эх, нярайд гэрийн эргэлт хийж, зөвлөгөө өгч ажиллана. Утас: 99165858

10.00 цагаас “Хүмүүн бичиг” сонины нэрэмжит Монгол бичгийн өдөрлөг Чингисийн талбайд болно.

11:30 цагаас Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд 2 дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол цэргийн жавхаа” уралдааны төгсгөлийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа Их эзэн Чингис хааны талбайд болно.

14:00 цагаас “Монгол цэргийн жавхаа” уралдааны төгсгөлийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагааны хүрээнд Чингисийн талбайд цэргийн жинхэнэ алба хаасан дайчдыг халах хүндэтгэлийн ажиллагаа болно.

20:00 цагаас Чингисийн талбайд нийтийн үдшийн цэнгүүн болно.

Хуваалцах