Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Монгол Улсын 2019 оны төсвийн орлогын төлөвлөлт” сэдэвт хэлэлцүүлэг болно

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
ӨНӨӨДӨР: “Монгол Улсын 2019 оны төсвийн орлогын төлөвлөлт” сэдэвт хэлэлцүүлэг болно
ӨНӨӨДӨР: “Монгол Улсын 2019 оны төсвийн орлогын төлөвлөлт” сэдэвт хэлэлцүүлэг болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2018 оны аравдугаар сарын 25-ны өдөр болох зарим үйл явдлын хураангүйг хүргэж байна -


ТӨРИЙН ОРДОН

09:00 ЦАГТ: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.


БАЯНХОШУУ

09:00 ЦАГТ: Монгол Улсын албаны нохойн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 9 байгууллага оролцсон тэмцээнийг ГЕГ-ын Эрэлч нохойн сургалтын төвөөс зохион байгуулна. /Хаана: Баянхошууны 112-р автобусны буудлаас урагшаа эргээд 100 метр/ Утас: 99791818, 99841239, 99106505


ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛ

09:00 ЦАГТ: “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” үр дүнгийн чуулган Чингис зочид буудлын 3 давхарт болно. Энэ ажлын хүрээнд 28 сумын 31 сургуульд Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-г байгуулаад байна. Үйл ажиллагааны хамтрагч байгууллагаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Сангийн яам, Авлигатай тэмцэх газар ажиллаж байна. Чуулганы үеэр СЭЭБХ эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх замаар сурагчдын сурлагын амжилтыг ахиулахад ямар ажлууд хийсэн талаар өөрсдийн сайн туршлагаа хуваалцах болно. Утас: 88054340


BLUE SKY ЗОЧИД БУУДАЛ

08:30 ЦАГТ: Өмгөөллийн "Ананд адвокатс" ХХН үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн хүрээнд "Өмгөөллийн нөхөрлөлийн тогтвортой хөгжил" форумыг Blue Sky зочид буудлын "Даймонд" танхимд зохион байгуулна. Утас: 11 329442, 9595 0447, 9509 5175

09:00 ЦАГТ: Ажлын байранд тамхидалтыг бууруулах зорилгоор зохион байгуулах “Тамхидалтын эсрэг хувьсгал” сэдэвт кампанит ажлын нээлтийн хэвлэлийн бага хурал болно. Утас: 91119757, 99026671


CORPORATE CONVENTION CENTER

09:00 ЦАГТ: Монгол Улсын ууган их сургуулиудын нэг ХААИС байгуулагдсаны түүхэн 60 жилийн ойд зориулсан “Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд шинжлэх ухаан, дээд боловсролын гүйцэтгэх үүрэг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. Уг олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд тус их сургуультай хамтын ажиллагаатай гадаадын 10 гаруй орны 50 гаруй судлаачид, мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлаг, Япон улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA), Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцоно. Утас: 99287297


ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗАР

09:30 ЦАГТ: УУХҮЯ-аас зохион байгуулдаг "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хуралд салбарын сайд болон яам, агентлагийн газар хэлтсийн дарга нар оролцоно. Утас: 99089666, 99209315


Байгаль орчин, аялал жуулчлалын яам

10:00 ЦАГТ: Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх зорилго бүхий хэвлэлийн бага хурлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Хаан танхимд” болно.


БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

10:00 ЦАГТ: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн Тамгын газраас “Иргэн таныг сонсъё” уулзалтыг зохион байгуулж, шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхэд мэдүүлэх эрх, эвлэрүүлэн зуучлах үйлчилгээтэй холбоотой мэдээллийг иргэд, олон нийтэд өгнө. Мөн тус шүүхээр шийдвэрлэсэн хэрэг, маргааны 3 улирлын дүн мэдээг танилцуулна. “Иргэн таныг сонсъё” уулзалт БЗД-ийн байранд болно.


МҮЭСТО

10:00 ЦАГТ: "Монголын хамгийн урт гэзэгтэй Монгол бүсгүй-3" уралдааны оролцогчид МҮЭСТО-ны концертын их танхимд уулзалт хийнэ. Утас:99885060, 88175060


СТАРТАП МАРКЕТИНГ СПЭЙС ТӨВ

11:00 ЦАГТ: Монголын Үндэсний Маркетингийн Холбоо (МҮМХ) ТББ-аас 6 дахь жилдээ зохион байгуулах “Монгол Маркетеруудын VI чуулган”-ы талаар сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 75776777, 99855995


ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

11:30 ЦАГТ: Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн түүхт 85 жилийн ойн баярын хурал болно. Баярын хурлаар ХХЕГ-аас тусгай салбарын туг гардан авах ёслол болж, ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар оролцоно. Утас: 99895514


ШУТИС

14:00 ЦАГТ: “Гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” сэдэвт 26 дугаар олон улсын эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн төв байрны 1-203 тоот өрөөнд зохион байгуулагдана. Утас: 11-315650, 80044109, 91889903


НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ

14:00 ЦАГТ: Нээлттэй Нийгэм Форумаас бодлого боловсруулагчид, судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн дунд санал солилцох зорилгоор зохион байгуулж буй “Монгол Улсын 2019 оны төсвийн орлогын төлөвлөлт” сэдэвт цуврал уулзалт, хэлэлцүүлэг болно. Утас: 11-313207


МУИС-ЫН НОМЫН САН

14:00 ЦАГТ: МУСГЗ, шинжлэх ухааны доктор (Sc.D), эрдэмтэн-сэтгүүлч Ломбын Норовсүрэнгийн 70 насны ойн арга хэмжээ МУИС-ийн Номын сангийн 502 тоотод болно. Утас: 86780073

16:00 ЦАГТ: Азийн сан, Сант-Марал сантай хамтран нийслэл Улаанбаатар хот, аймаг, сумдын иргэдийн дунд явуулдаг судалгааны 2018 оны тайлан, үзүүлэлтүүдийг танилцуулах арга хэмжээ МУИС-н номын сангийн байрны 203 тоотод явагдана. Мөн энэ үеэр Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг их дээд боловсрол эзэмшигч оюутан залууст тулгарч буй хээл хахууль, хүнд суртлын асуудлуудыг судалснаа танилцуулах болно. Утас: 88779173


ОРОСЫН ШИНЖЛЭХ УХААН, СОЁЛЫН ТӨВ

15:00 ЦАГТ: Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд «WILD EDENS: RUSSIA» киног үзүүлнэ. Энэхүү кино нь Алтайн уулс, Камчаткын хойг, Арктик болон Оросын онгон байгальтай бусад бүс нутгийн зэрлэг ан амьтан, ургамлын өвөрмөц болон давтагдашгүй тогтолцоог толилуулах шинэ цувралын эхний бүтээл юм. Утас: 94226008

Хуваалцах